COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Газартай холбоотой үйлчилгээг автоматжуулсан программыг улсын хэмжээнд нэвтрүүллээ

2017 оны 12 сарын 08

Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 30 гаруй төрлийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр, үнэлгээ, цахим хувийн хэрэг зэргийг иргэдэд хүргэх үйлчилгээг автоматжуулсан программыг улсын хэмжээнд нэвтрүүллээ.

Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн газартай холбоотой өргөдөл, хүсэлтийн шийдвэрийг веб болон гар утсаараа дамжуулан хүлээн авах боломжтой боллоо.

Газрын кадастрын мэдээллийн сан буюу Лэнд менежер программыг 21 аймаг, 330 сумын интернетийн нэгдсэн системд нэвтрүүлэн түлхүүрийг  Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт хүлээлгэж өгөх ёслол өнөөдөр боллоо.

Газрын кадастрын тоон өгөгдөл, мэдээг нээлттэй эх үүсвэрийн Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программ хангамжид хөрвүүлэн оруулж, газрын албаны өдөрт тутмын үйл ажиллагаанд ийнхүү нэвтрүүллээ.

Ингэснээр Газрын албаны өдөр тутмын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хяналттай, түргэн шуурхай болгож, цаасны хэрэглээг багасгаж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн төсвийн зардлыг хэмнэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, байршилд суурилсан бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж байгаагаараа давуу талтай.

Лэнд менежер программыг Чингэлтэй дүүргийн Газрын албанд туршилтаар нэвтрүүлэн амжилттай  хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр болсон түлхүүр гардуулах ёслолын үеэр тус дүүргийн Газрын албанд иж бүрэн  компьютерыг  бэлэглэлээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50878
1 эможи
keyboard_arrow_up