COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тоон гарын үсгийн сургалт зохион байгууллаа

2017 оны 12 сарын 08

Arslan.mn

Засгийн газрын 2017 оны 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/252 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмжийг олгон ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд 2017 онд 731 албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээ, э-токен төхөөрөмж олгохоор төлөвлөн, тус газраас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмжийг  шинээр авах 50 гаруй байгууллагуудыг хамруулан лабораторийн сургалт зохион байгууллаа.

Сургалтаар тоон гарын үсгийн ойлголт, хэрэглээ, ашиглалт болон https://state.monpass.mn онлайн захиалгын системд хэрхэн захиалах тухай арга зүйгээр ханган ажиллалаа гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50851
0 эможи
keyboard_arrow_up