COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр тооцоог онлайнаар төлөх нөхцөл бүрдлээ

2017 оны 12 сарын 07

Arslan.mn

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний SMARTCAR.MN хуудсаар онлайн хэлбэрээр төлбөр төлөлт хийх үйл ажиллагааг танилцуулах ажлын хэсгийн хурал боллоо.

Тус хуралд Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газар, Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын төлөөлөл оролцов.

SMARTCAR.MN  тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем нь одоогийн байдлаар тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр гэсэн гурван үйлчилгээг авахаар болоод байгаа юм. Харин үүнийг цааш хэрхэн хөгжүүлэх, онлайнаар татвар төлсөн тохиолдолд гурвалжин тэмдэг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний талаар ямар зохицуулалт хийх талаар харилцан санал солилцлоо.

Одоогийн байдлаар Монгол банкны E-Commerse үйлчилгээг ашиглан төлбөр төлөлт хийгдэж байна. Энэхүү цахим систем нь үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх, татвар хураалтын ажлыг хөнгөвчилсөн сайн ажил болж байгаа бөгөөд цааш нь өргөжүүлж хөрөнгийн татваруудыг цахим хэлбэрт шилжүүлэх бүрэн боломжтой болсон талаар төлөөллүүд онцлон хэллээ.  

SMARTCAR.MN  цахим систем бэлэн болсон бөгөөд олон нийтэд танилцуулах нээлтийн үйл ажиллагааг тун удахгүй хийхээр  төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50819
0 эможи
keyboard_arrow_up