7 хоногийн тойм 24°C 2455.43₮
12 сарын 14, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Индра: Машин ачилтын компаниуд цагдаагийн зөвшөөрөлтэй ачих ёстой

админ
2017 оны 11 сарын 21

Машин ачилтын бизнес эрхэлдэг 18 компани байдаг бөгөөд нэг нь төрийн өмчийнх гэх тодотголтой. Харин үлдсэн 17 компани нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, олсон орлогоосоо татвар төлдөг эсэх нь тодорхой бус байдаг. Тэгвэл энэ талаар Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.

-Машин ачилтын бизнес эрхэлдэг хэдэн компани байна вэ. Бүгд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг уу?

-Албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг 18 компани байдаг. Нэг нь төрийн өмчийнх. Иргэдийн хурлын тогтоолоор баталсан 84 гудамж, зам талбайд үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор нийслэлийн хэмжээнд 550 мянга орчим машин байна. Суурьшлийн бүс хөдөө орон нутгаас хот руу шилжилт хөдөлгөөн ихэсхийн хирээр автомашины тоо нэмэгдэж, түгжрэл үүсэх болсон. Үүнээс гадна нэгдүгээр эгнээнд зөвшөөрөлгүй машин тавих нь түгжрэл үүсэх нэг шалтгаан болдог. Машин ачилтын компаниудаар тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн авто машинуудыг шилжүүлэх ажлуудыг хийлгэдэг. Түгжрэл үүссэнээс болоод иргэддээ хүрч үйлчлэх ёстой онцгой байдал, яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгслүүд явж чадахгүйд хүрдэг. Тиймээс эдгээр компаниуд гэрээний дагуу хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг.

Хэдэн ачигч машин байдаг вэ. Өдөрт хэдэн машин ачиж, хэчнээн төгрөгийн орлого олдог вэ?

-Нэг дүүрэгт 3-5 ачигч машин бий. Нэг ачигч өдөрт 2-3 машин ачиж, зөөвөрлөдөг. Нэг машины торгууль нь 60 мянган төгрөг гэхээр зөвхөн нэг ачигч нь 120-180 мянган төгрөгийн орлого олдог гэсэн үг.

-Хувийн 17 компани нь хэр их орлого олдог вэ. Түүнээсээ татвар төлдөг үү?

-ААН-ийн татвар төлдөг. Замын сан гэдэг ч юм уу, бусад төлбөрийг төлдөггүй. Тухайн компани Орлогын албан татвар, НӨАТ-ын 10 хувь гээд 30 хувийн татвар төлдөг. Үүнээс гадна урсгал зардлаа тооцно. Тухайлбал, журмын хашааны түрээсийн мөнгө 5-10 сая байдаг. Нэг компани 10 гаруй ажилтантай. Ажилчдын цалин, шатахуун тос, тээврийн хэрэгслийн ачилтын зардал гэх мэтчилэн зардал байдаг. Тэгээд үлдэгдэл нь өөрсдөд нь ашиг болдог.

-Машин ачигч компаниуд хаанаас зөвшөөрөл авах ёстой вэ. Ямар шаардлага тавьдаг вэ?

-Нэг авто машин хэ­эн төгрөг байх ёстой вэ гэдгийг ИТХ-аар тогтоосон байдаг. Мөн журмын хашаа 84 гудамж, зам талбай тухайн маршрутын ойролцоох 10 км дотор байна гэсэн заалтууд бий. Хэд хэдэн шаардлага байгаа. Гэрээний дагуу тухайн авто машин дотор амьд биет байж болохгүй. Тухайлбал, амьтан, хүн байвал ачихыг хориглодог. Бусад шаардлагын хувьд тухайн журмын хашаанд зам талбай, тэмдэг тэмдэглэгээ, харуул хамгаалалт, галын хор байх ёстой гэсэн стандартууд байдаг.

– Ямар тохиолдолд машин ачих ёстой вэ?

-Нэгдүгээр эгнээнд машинаа тавих, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, техникийн бүрэн бус байдалтай, осол аваар хийсэн буюу машин нь хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон тохиолдолд цагдаагийн зөвшөөрөлтэй ачдаг.

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49999
0 эможи
keyboard_arrow_up