COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МЭНДЧИЛГЭЭ

2017 оны 11 сарын 19

Мэндчилгээ

Улс орны өөдөө бадрах гал голомт, өөдрөг хийморьтой хоймор болсон Улаанбаатар хотын оршин суугчид, нийт нийслэлчүүддээ Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний  өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Arslan.mn

Монгол бахархлын энэ өдөр Монгол хүн бүрийн эх орноо гэсэн элгэн халуун сэтгэл эвийн тулга мэт бат байж, ирээдүйдээ тэмүүлэх омог бадрангуй итгэл нь гал мэт дүрэлзэн бадарч, шударга үнэн, чин зүтгэл, зөв үйлс бүхэн түгэн дэлгэрэхийн учир ерөөлийг тунгаан, цээж дүүрэн баяр бахдал мэдэрдэг өдөр юм.

Хаан Чингисийн цахисан, хатан Бөртийн үлээсэн ган тулгын галыг үл таслан манаж, үе залгамжлан бадраасаар Монгол түмний нийслэл Өргөө хотынхоо төвд Автай сайн хааны өргөөнд голомтлон тахисан  сайхан уламжлал бий.

Нийслэл хотын маань хөгжил цэцэглэлт  Монгол түмний бахархал болж, Монгол Улсын заяа мөнхөд оршиж, эгнэгт  хүчирхэгжих болтугай.

Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч  П.Баярхүү

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49889
2 эможи
keyboard_arrow_up