COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хямд үнэтэй ТОГЛООМУУД ихэвчлэн ХИМИЙН бодистой байдаг

2017 оны 11 сарын 16

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас зохион байгуулж буй “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд хүүхдийн тоглоом импортлогч, худалдаалагч, хэрэглэгчид, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад тоглоом импортлогч 15 иргэд, аж ахуйн нэгж, 25 цэцэрлэгийн эрхлэгч нар оролцож хүүхдийн тоглоомын хяналт шалгалт, эрүүл ахуйн шаардлагын талаар мэдээлэл авч, хэлэлцүүлэг хийлээ.

Arslan.mn

МХЕГ-аас гуравдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл Замын-Үүд, Алтанбулаг, Буянт-Ухаа, Хавирга боомт, Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн 39 аж ахуйн нэгж, 17 иргэний 10 улсаас импортолсон 18,951 ширхэг хүүхдийн тоглоомд хяналт шалгалт хийсэн байна.

Мөн хяналт шинжилгээнд Улаанбаатар хот, 14 аймгийн нийт 129 хүүхдийн цэцэрлэгүүдэдийг хамруулжээ.

Arslan.mn

Тандалтанд хамрагдсан импортын болон цэцэрлэгүүдэд хэрэглэгдэж байгаа хүүхдийн тоглоомуудаас дээж авч шинжлүүлэхэд физик, хими, хүнд металлын шинжилгээний үзүүлэлтүүд нь стандартын шаардлагыг хангаж байгаа гэж гарсан байна. Гэхдээ зарим хилийн боомтоор хувь хүний хэрэглээ гэх нэрээр БНХАУ-д үйлдвэрлэсэн гарал үүсэл нь тодорхойгүй, баримт бичгийн зөрчилтэй тоглоом импортолж, худалдаалах эрсдэл байсаар байгааг мэргэжилтнүүд энэ үеэр хэллээ.

Arslan.mn

Тоглоом импортолдог иргэд, бизнес эрхлэгч нар болон эцэг эхчүүд тоглоом худалдаж авахдаа тоглоомны бичиг баримтыг шалгах, үнийг нь судлах, үнэрлэж үзэж байх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Учир нь үнэртэй тоглоом хүүхдийн сэтгэхүйд нөлөөлдөг. Хямд үнэтэй тоглоомууд ихэвчлэн химийн бодистой байдаг. Харин бичиг баримтгүй, хаяг шошгогүй, гарал үүсэл нь тодорхойгүй тоглоомыг худалдаж авахгүй байхыг мэдээлж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49770
0 эможи
keyboard_arrow_up