COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна

2017 оны 11 сарын 14

Arslan.mn

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А зааланд болж байна.  Хурлаар Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай, Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай хэлэлцэж байна.

Харин маргааш болох НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хурлын зохион байгуулалтын асуудал болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлийн явц , нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр болжээ.

Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын 12-р ээлжит хуралдааныг энэ сарын 24-ний өдөр хийхээр товлов. Хуралдааны үеэр НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай асуудлыг хэлэлцэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49605
0 эможи
keyboard_arrow_up