COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 11 сарын 04

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Бүгд найрамдах Словак улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Словак улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мирослав Томо, Өргөмжит консул З.Готов нар оролцов. Тэд хоёр улс болон хотуудын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсоноос гадна хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цаашид олон талын харилцааг идэвхжүүлэх асуудлаар ярилцсан юм.

С.Батболд: Хяналт шинжилгээний ажлыг сайжруулж, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн харьяа агентлагийн дарга нарын дунд “Ёс зүй-Сахилга хариуцлага” сэдэвт сургалт зохион байгууллаа. Нийслэлийн ЗДТГ АТГ-тай 2018 оны турш хамтарч ажиллаж агентлаг тус бүрт сургалт явуулна. Хөндлөнгийн болон дотоод аудит, хяналт шинжилгээний ажлыг сайжруулж, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ.

Сэлбийн дэнжийн айлуудыг дулаанаар хангах дэд станц баригдаж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг бол “Сэлбэ” дэд төвд баригдах дулааны станц юм. Станцыг барьсанаар “7 буудал, Сэлбэ” гээд зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хороололд төвлөрсөн дулаан хангамж очих боломж бүрдэнэ. Энэхүү станцыг барих газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй хийгдсэний үр дүнд өнөөдөр “Сэлбэ дэд” станцын шав тавих ёслол боллоо. 

Сэлбийн дэнжийн айлууд төвлөрсөн “ДУЛААН ХАНГАМЖ“ -д холбогдох  боломж БҮРДЛЭЭ Arslan.mn

Хотын дарга С.Батболд ИКЛЕЙ-ийн Зүүн Азийн бүсийн удирдах хорооны гишүүнээр сонгогдлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ИКЛЕЙ (ICLEI) олон улсын байгууллагын Зүүн Азийн бүсийн удирдах хорооны гишүүнээр 2018-2021 онд ажиллахаар сонгогдлоо. 

Хотын захиргаадын холбоо болсон уг байгууллагад 86 улсын 1227 хот гишүүн бөгөөд 17 бүсийн нарийн бичгийн даргын газраар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Төв нь ХБНГУ-ын Бонн хотод, Зүүн Азийн төв нь Сөүл хотод ажилладаг.

Хотын дарга старт апуудыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн бизнес эрхлэгч залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрдөг. Улс орны эдийн засаг, нийгмийн төв болсон Улаанбаатар хот хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийг бий болгоход инноваци шингэсэн, жижиг дунд, бизнес эрхлэгчид чухал байр суурь эзэлнэ.

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал болох “Гаруда 2017”-ийн эзэд тодорлоо

Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдийг алдаршуулах, урамшуулах зорилго бүхий “Гаруда” дээд шагналын эзэд тодорлоо.

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрөлд 50 гаруй аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөн юм.

ФОТО: Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал “GARUDA -2017“ -ын ШИЛДГҮҮД ТОДОРЛОО Arslan.mn

Нийслэл “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэгтэй боллоо

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгох Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилтын хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулан хийж бүтээсэн “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдгийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөл 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 36 дугаар хуралдаанаараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалын хэлэлцүүлсэн “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг батлах тухай, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар Улаанбаатар хотын дагуул, хаяа хот, тосгодын хил хязгаарыг тогтоох тухай, Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийн танилцуулгыг хэлэлцлээ.

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал ноён Инду Бушантай уулзлаа

Нийслэл хот нь Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”/BRT/-ийг хэрэгжүүлж байгаа юм. “Ухаалаг тээврийн систем”-ийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг байгуулан 2017 оны арваннэгдүгээр сарын 15-наас өмнө эцэслэн гаргах, тус зөвлөх үйлчилгээ болон Төсөлд дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг 2017 оны арванхоёрдугаар сард зарлахаар төлөвлөн ажиллаж байна. 

НИТХ-ын 12 дугаар хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ

Хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалтын тухай” гэсэн гурван асуудлыг хэлэлцэх юм.

НИТХ-ын хуралдаан энэ сарын 13-ныг хүртэл завсарлалаа

НИТХ-ын 12 дугаар хуралдааны хэлэлцэх бүх асуудлаар АН-ын бүлэг энэ сарын 13-ныг хүртэл завсарлага авлаа.
Хуралдаанаар “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт” гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. АН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаар нэг цагийн завсарлага авсан юм.

НИТХ-ын хуралдаан энэ сарын 13-ныг хүртэл завсарлалаа Arslan.mn

Ирэх онд Улсын 6 эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна талбайг тохижуулах ажлыг эхлүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулсан. Ирэх 2018 онд Эх нялхас, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Амгалан амаржих газар, Өргөө амаржих газар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайг иж бүрэн тохижуулахаар төлөвлөж тохижилтын ажлын зургийг хийлгүүлж байгаа.

Нийтийн тээврийн салбарынхны дунд зарласан болзолт уралдааны дүнг танилцууллаа

Уг уралдааны тэргүүн байрыг “Тэнүүн Огоо” гуравдугаар бааз ХХК, II байрыг “Мяралзаа” ХХК, III байрыг “ДЮЦ” ХХК, Тусгай байрыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “НЧБ” ХХК, “Сутайн Буянт” ХХК эзэлсэн юм.

Такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудаас “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК  Тэргүүн байр, “ТЭБЭ сервис” ХХК II байр,” ЦББ” ХХК III байранд шалгарч бусад аж ахуй нэгж байгууллагуудаа манлайллаа. Мөн тус дүнгийн хурлын үеэр нийтийн тээврийн салбарт амжилттай ажиллаж байгаа 22 жолоочид Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнасан юм.

Гэмтлийн эмнэлгийн гадна талбайд түргэн тусламжийн буултыг амжилттай хийлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийсэн. Энэхүү ажлын хүрээнд онцгой байдлын үед ашиглагдах нисдэг тэрэгний зогсоол, 10865 м2 асфальтан хучилт бүхий автозам, 1667 м2 явган зам, 3876 м2 ногоон байгууламж, 128 автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын 9 зогсоол хийж тохижуулсан билээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайн тусгай зогсоолд өвчтөн тээвэрлэсэн A-JET компанийн Airbus Helicopter нисдэг тэрэг туршилтын буултаа амжилттай хийлээ. 

Зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлж байна

Удирдамжийн хүрээнд Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваагаар ахлуусан ажлын хэсэг дээрх ажлуудыг эхлүүлсэн бөгөөд шалгалтаар Нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн тусгай хамгаалалттай бүсүүдэд хамаарах Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19, 20-р хорооны ногоон бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн 26 зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад тогтоогдсон зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна.

Газар өмчлөлийн аяныг Баянгол дүүрэгт эхлүүллээ

Нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аян Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт явагдаж дуусаад өнөөдрөөс Баянгол дүүрэгт эхэлж байна. Ингэхдээ Баянгол дүүргийн 7  хорооны 269 нэгж талбарт өмчлөх боломжтой гэсэн судалгаа гарсны дагуу 10 хоногийн хугацаатай тус дүүргийн иргэдийн газар өмчилж авах хүсэлтийг үндэслэн холбогдох материалыг бүрдүүлэн авах юм.

Аян эхэлснээс хойш 2 сарын хугацаанд хүн ам хамгийн ихээр суурьшсан  Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 3631 өрх айлаар орж, 877 иргэний газар өмчлөх хүсэлтийг хуулийн дагуу бүрдүүлэн авч нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлээд байна.

Нийслэл хот бодлогын хөндлөнгийн үнэлгээ хийх туршилтыг эхлүүллээ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн (2015) хуулийн хүрээнд бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээг хийх, цаашид бодлого боловсруулах, хэрэгжилтийг сайжруулахад ашиглахаар тусгагдсан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  Дэлхийн Банкны хооронд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зурсан нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт эрүүл мэнд, боловсролын тулгамдсан асуудлуудтай холбогдох үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ гүйцэтгэх дэд төслүүдийг хамтран хэрэгжүүлж, тэргүүний туршлагыг орон нутгийн болон үндэсний түвшинд түгээх, үзүүлэн таниулахад хамтран ажиллаж байна.

Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгрөгөөр бүтсэн

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг өнгөрсөн 28-ны өдөр байршуулсан. Баримлын үнэ өртгийн талаар цахим орчинд худал мэдээлэл тарж, иргэдийн дунд буруу ойлголт төрүүлээд байсан юм. Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр болон баримлыг хийсэн компанийн удирдлагууд мэдээлэл өглөө.

Нийслэл, дүүргийн цэргийн штабын офицер, ахлагч нарын сургалт боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2017 оныг “Хууль, тогтоомж-Сургалт сурталчилгааны жил” гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Уг зорилтын хүрээнд олон ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа ба улирал бүр дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нартай хууль, эрх зүйн мэдлэг, бэлэн байдлыг дээшлүүлэх талаар сургалт явуулдаг. Энэ удаагийн сургалтыг “Цэргийн албаны тухай хууль зөрчсөн иргэн, байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” гэсэн сэдвээр нийслэлийн Прокурорын газартай хамтран зохион байгуулав.

Нүүрснээс татгалзаж, агаараа бүрэн цэвэршүүлсэн анхны цэцэрлэг Баянхошуунд бий

Агаарын бохирдолыг бууруулах  ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар  Дэлхийн банктай хамтран ажиллаж байна. Тус банкны Дэлхийн “Улаанбаатар цэвэр агаар” төсөл нь энэ  оны тавдугаар сараас эхлэн “Дулаалга аян” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын утаа ихтэй, агаарын бохирдлын хэмжээ өндөр бүсэд байрлах 6, 38, 125, 82 дугаар цэцэрлэгүүдийн барилгыг дулаан хамгаалалтын норм дүрмийн дагуу шинэчлэн дулаан алдагдлыг бууруулж байна. Тухайлбал нийслэлчүүдийн нэрлэж заншсанаар   Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэст байрлах  38-р цэцэрлэгийн ажлыг дуусгаж ашиглалтад хүлээлгэн өглөө.

Хог хаягдлаа ангилан ялгаж хэвшүүлэх турших үйл ажиллагаа хэрэгжиж эхэллээ

Өдөр тутам удирдан хэрэгжүүлэх, хяналт тавих, талуудад мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх байгууллагаар "Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн" ТББ нь хамтран ажиллаж байгаа юм. Тус бодлогын хүрээнд 3R болон хог хаягдлын хууль дүрэм, журмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгаж хэвшүүлэхэд талуудын үүрэг, оролцоо ямар байхыг тодорхойлж өгөх зорилгоор сургалт зохион байгуулагдаж  байна. 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр туршилтын төслийг үнэлэн дүгнэж хог ангилан ялгалтын талаарх жишиг загварыг тодорхойлно

Ногоон байгууламжийн хяналтын ТББ-ууд энэ онд хийсэн ажлаа танилцууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 2017 оны  ногоон байгууламжийн арчилгаа, тарилт суулгалтын ажилд технологийн хяналт тавих 3 Төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллага нь Том модны усалгаа, арчилгаанд давхар хяналт тавьж байнгын үзлэг шалгалт хийж 7 хоног бүр дүгнэлт гарган хамтарч ажилладаг юм.

Нийслэл хот зэрлэг амьтан хамгаалах төвтэй боллоо

Нийслэл хотын суурьшил тэлэхийн хирээр зэрлэг амьтдын тархац нутаг хязгаарлагдаж идэш тэжээл хайсан амьтад хотод орж ирэх явдал цөөнгүй гарах болсон. Мөн иргэдийн мэдээллээр гэмтэж, бэртсэн амьтдыг хамгаалах, тэжээн тэнхрүүлэх явдал нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газар, Монголын мэргэжлийн анчдын холбоо хамтран амьтан хамгаалах байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр төсвийн бус эх үүсвэрээр "Зэрлэг амьтан асрах төв"-ийг байгууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49104
1 эможи
keyboard_arrow_up