COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр Монгол улсад АВТОЗАМЫН САЛБАР үүсч хөгжсөний 88 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

2017 оны 10 сарын 27

Монгол Улсад замын  салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярын халуун мэндийг Авто замын салбарт ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд, салбарын нийт ажилтан, албан хаагчид  болон тэдний гэр бүлийнхэнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хамт олны өмнөөс болон хувиасаа дэвшүүлж,  хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Түүхт 88 жилийн ойн баяраа бид бүтээн байгуулалтын өрнүүн их  амжилтаар угтаж байна. Бид 2017 онд нийслэлийн авто замын салбарт гадаадын зээл тусламж, Нийслэлийн төсөв, нийслэлийн Авто замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт  гэсэн 4 эх үүсвэрээр нийт 39 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ.

Төмөр замтай огтлолцсон зам уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй  Яармагийн  шинэ гүүр барьж, хуучин гүүрийн засварлах, Замын Цагдаагийн газрын ойролцоох  гүүрэн гарц барих, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м, болон Сонсголонгийн 289,4 у/м төмөрбетон гүүр барих, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх  20.9 км авто  замыг өргөтгөн шинэчлэх гэсэн  4 том төслийг амжилттай эхлүүллээ.

Мөн гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг-Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1,4км зам 57у/м гүүрийг шинээр барих, “Баруун тойруу” авто замын сүлжээг барих ажлын хүрээнд Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1,3км авто замыг барьж эхлэн, гол гудамж, замуудын хөдөлгөөн сайжруулах ажлын хүрээнд  ХААИС, Авто плаза, Өгөөж, Богд Жавзандамбын  уулзваруудыг өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгээд байна.

Мөн Баянзүрх дүүрэгт Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд,  48-р сургуулийн хойно “Явган хүний гүүрэн гарц”,  Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4км авто зам,  Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1км авто зам, Аялал жуулчлалын 2,05км авто замын барилгын ажлуудыг гүйцэтгэж, он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлт болон ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, тус дүүргийн 16 дугаар хороо, 26-р байрны гаднах нийтийн эзэмшлийн авто машины зогсоолыг шинээр барих зэрэг томоохон ажлуудыг гүйцэтгэсэн амжилтаар ойгоо угтаж байна.

Бидний хийж бүтээсэн авто зам, замын байгууламжийн ажлууд нь  Улаанбаатар хотын  авто замын ачааллыг бууруулж, түгжрэлийг багасган, иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг сайжруулсан, нийгэм, эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой бүтээн байгуулалтын ажлууд болсныг хэлэхэд таатай байна.

Та бүхэндээ,  ололт амжилтаа бататган  үргэлж аз хийморьтой, эрч хүчтэй  байхыг хүсэн ерөөе!

Алтан шар зам тань өлзийтэй байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэх болтугай!

 

ДАРГА                     Ж.ТОГТОХБАЯР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48693
0 эможи
keyboard_arrow_up