COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган энэ сарын 23-нд болно

2017 оны 10 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Related image

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангах асуудлын хүрээнд нийслэлийн болон хүн ам ихээр төвлөрсөн төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнг дээшлүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрөөс хэрэгжүүлбэл зохих богино, дунд, урт хугацааны бодлого, үйл ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан иргэдийн “Амьдрах орчны аюулгүй байдал”-ыг хангах чиглэлд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд энэхүү чуулганы зорилго орших юм.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган хийснээр:

  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, төрөөс хэрэгжүүлбэл зохих богино, урт, дунд хугацааны бодлого, үйл ажиллагааг тодорхойлох,
  • Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд оролцох иргэд, олон нийтийн оролцоог тодорхойлох,
  • Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Уг үндэсний чуулганд төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, ТББ, агаарын бохирдлыг буруулах чиглэлд ажилладаг эрдэмтэн, судлаачид, утаа гаргадаггүй халаалтын систем үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчид, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцоно.

Үндэсний чуулганы өмнө Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 3 удаа салбар хуралдаан, хэлэлцүүлэг болох юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
48282
1 эможи
keyboard_arrow_up