COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Мөнхтуяа: 35 мянган багшийн захидлыг Засгийн газарт хүргүүлнэ

2017 оны 10 сарын 18

Arslan.mn

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэмцлийн тухай болон багш нарын асуудлаар Ц.Мөнхтуяа “Бид 35 мянган багшийн захидлыг Ерөнхий сайд, Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна. Мөн шар зангиагаар нийгмийг сэрээе гэж байгаа.

Шар өнгө бол эрдэм номын өнгө. Багшаа дээдэлж, багшдаа шар өнгийн хадаг барьдаг. Өнөөдөр багшийг дээдлээгүйгээс болж боловсролын чанар уналтад орсон. Боловсролын чанар багшийн цалингаас хамаарч доошоо орж байна.

Сургуулиуд шар зангиагаа зүүгээд эхэлсэн. Та бүхэн ч бас нэгдээрэй. 2012 онд ам.долларын ханш 1,250 байсан бол өнөөдөр 2,450 болсон. Тэр үед багш нарын цалин 550 мянга байсан бол өнөөдөр ч 550 мянга байна.

Энэ бүхнийг харахад цалингаа нэмүүлье гэж шаардахаас өөр арга алга. Бид өнөөдөр цалингаа 1.6 сая төгрөг болго гэж шаардаагүй. Ядаж 2017 оны дөрөвдүгээр улиралд 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. Түүнээс бид 2018 онд 25-30 хувиар нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь бидний цаашдын зорилго цалинг 1.6 сая төгрөг болгох” гэсэн юм.

Ажил хаялт болон багш нарын тэмцлийн оролцооны талаар Б.Бат-Эрдэнэ  “МҮЭХ-ноос албан ёсоор ажил хаялт зарлахыг мэдэгдсэн байгаа. Багш нарын цалин хөлсийг энэ ондоо багтааж 50 хувиар нэмэгдүүлэхийг бид шаардсан. Улсын гурван талт хэлэлцээрт багш нарын цалин хөлсийг энэ ондоо багтааж 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн шаардлагыг оруулахгүй бол бид ажил хаялтад оролцохгүй гэсэн байр суурьтай байна.

Учир нь МҮЭХ багш нарын эрх ашгийг хамгаалахгүй байна гэж үзэж байгаа учраас ажил хаялтад багш нарыг оролцуулахгүй гэсэн байр сууринаас хандана.

Мөн түүнчлэн МҮЭХ цаашдынхаа үйл ажиллагаанд багш нарын эрх ашгийг хамгаалж, онц их хурлаас гаргасан шийдвэрийг дэмжиж ажиллахгүй бол цаашдынх нь үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн мэдэгдлийг албан ёсоор гаргана” гэв. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
48268
1 эможи
keyboard_arrow_up