COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Налайх дүүргийн залуучуудад “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал”сургалтыг зохион байгууллаа

2017 оны 10 сарын 18

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Эрдэнэ тав баг” ТББ,  Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2017 оны аравдугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Соёлын ордонд 220 гаруй оюутан залуучуудын оролцоотойгоор “Эерэг амьдарцгаая залуучуудаа” уриатай “Нийслэлийн иргэний зөв 10 дадал” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар залуучууд “Эерэг хандлага”, ”Эрүүл хооллолт”, Нийслэлийн иргэний зөв 10 дадал”-ын талаар ойлголт мэдлэгтэй болж цаашид өөртөө хэвшүүлэн, бусдад үлгэрлэн түгээхээр болов. Сургалтыг нээж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын  дарга С.Сүх-Очир, Налайх дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр нар үг хэллээ. Цаашид тус сургалтаар дамжуулан залуучуудын хандлагыг эерэг болгох нөлөөллийн ажлуудыг нийслэлийн есөн дүүргийн залуучуудад тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48260
0 эможи
keyboard_arrow_up