COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Газар чөлөөлтийн асуудлаас болж саатаад байгаа АВТО ЗАМЫН ажлууд хэвийн явагдана

2017 оны 10 сарын 11

Arslan.mnArslan.mn

Энэ жил Улаанбаатар хотод Нийслэлийн төсөв, Нийслэлийн замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт болон гадаад зээл гэсэн дөрвөн эх үүсвэрээр авто зам, замын байгууламжийн 39 төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Өнөөдөр нийслэлийн зарим байршилд хийгдэж буй авто замын ажлын явцтай НЗД-ын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ.
Ажлын хэсэгт  НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Г.Баттогтох, Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ, Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Б.Цэрэнсодном, НГА-ны орлогч дарга Б.Загдсамбар, НЗЦГ-ын дарга Б.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn
Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компанийханд газар чөлөөлөх асуудлаар тохиролцоонд хүрч, ажлыг эхлүүлнэ гэж хэллээ. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Мах импексийн авто зам хүртэлх замын ажлыг эсэргүүцэн зогсоогоод байсан  61 дүгээр байрны иргэдтэй ажлын хэсгийнхэн уулзаж, тус байрнаас 3 метрийн зайтай барихаар тохиролцоонд хүрэв. СХД, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох шинэ замын траст орсон газрыг яаралтай чөлөөлөх үүргийг Газрын албанд өгч, траст бага зэрэг өөрчлөлт оруулан ажлыг хугацаанд нь дуусгахаар шийдвэрлэлээ.  Хан-Уул дүүрэг, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2,4км авто замын барилгын ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд “Газрын үр шимт” ХХК-ийн ашиглах зөвшөөрөлтэй газар чөлөөлтийн асуудлаас 130м орчим замын ажил саатаад байгаа юм. Тодруулбал, газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан саатаад байгаа авто замын ажлууд болох
•     Замын цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт барих гүүрэн гарц
•    СХД-ийн 29-р хороо, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох шинэ зам
•     СХД-ийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Мах Импексийн авто зам хүртлэх зам
•     ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсангийн авто замаас Зайсангийн толгойн урдуур Богд Уулын арын авто замтай холбогдох авто замын барилгын ажилтай тус тус танилцаж, үүрэг чиглэл өглөө. 

Arslan.mn
Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү “Өнөөдөр газар чөлөөлөлт хийхэд асуудалтай болон иргэд, аж ахуйн нэгжүүдтэй үл ойлголцсон автозамын ажлуудын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг дуусгахыг зорьж байна. Энэ онд нийслэлийн хэмжээнд гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, Авто замын сан, Хөгжлийн банкны санхүүжилтээр 39 авто замын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар ажлын явц 90-ээд хувьтай явж байна. Эдгээр ажлуудыг хийхэд иргэдийн зүгээс дэмжин ажиллах нь чухал байна.” хэмээлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48041
0 эможи
keyboard_arrow_up