COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Замын цагдаад танилтай хэн ч дуут дохио ашиглаж болно

2017 оны 10 сарын 04

ДУУТ ДОХИОГ 15-450 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙНА

 

Дуут дохиог цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс олгодог. Сүүлийн жилүүдэд дуут дохио автомашиндаа суулгасан жолоочийн тоо хэд дахин нэмэгдээд байгаа. Хотын төвөөр улаан, цэнхэр, шар гэрэл асааж, дууг нь ёнгинуулсан автомашинууд урсгал сөрөн давхилддаг.

Саяхан гэхэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн уулвар дээр дуут дохио асаан урсгал сөрөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж орж ирсэн 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд 200” маркийн машиныг цагдаагийн албан хаагч зогсоосон. Тус машинд зорчиж явсан Ц.Баярцогт гэгч цагдаагийн өөдөөс салаавч гарган танхайрсан билээ. Улмаар иргэн Ц.Баярцогтын сууж явсан автомашин хууль зөрчин дуут дохио ашиглаж байсныг тогтоосон. Дээрх үйл явдалтай холбоотойгоор “Мөнгөтэй баян хүмүүс хуулийг уландаа гишгэж машиндаа дуут дохио суулган, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж байна. Үүнийг замын цагдаа нар огт цэгцлэхгүй байна” гэх санал гомдлыг иргэдэд тавих болсон.

Замын цагдаагийн газраас дээрх мэт жолооч нартай хариуцлага тооцохын тулд арга ядахдаа дуут дохионы аян зарлахад өдөрт дуу дохио зөвшөөрөлгүй тавьсан 40-50 автомашины жолоочийг торгодог гэдгийг хэлж байв. Гэхдээ энэ мэт гэнэтийн шалгалтад баригдахгүй л бол дуут дохио хэрэглэгч эрхтэн дархатнууд хотын гудамжаар огт түгжрэлгүй салхи татуулан урсгал сөрж давхилддаг байна.

“Авто плаза”, “Да хүрээ” автомашины зах дээр  дуут дохио 15-450 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Лед гэрэлтэй дуут дохио гэхэд 150-350 мянган төгрөгийн үнэтэй. Сонголт өргөн. Шар, улаан, ногоон, цэнхэр гэсэн үндсэн дөрвөн өнгийн дуут дохио худалдаалагдаж байна. Борлуулах гэж авчирсан зүйлсээ зарах л үүрэгтэй болохоос зөвшөөрөлтэй хүн авна уу, зөвшөөрөлгүй хүн байна уу огт хамаагүй гэсэн хариу өглөө.

Цагдаагийн ерөнхий газраас Бүртгэл хяналтын төвөөс дуут дохио ашиглах зөвшөөрөл хэрхэн олгодог талаар тодрууллаа. Тус төвөөс “2016 онд тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 966 байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу 818 байгууллага, 1819 албан тушаалтны тээврийн хэрэгсэлд олгож, зохих шаардлага хангаагүй 54 байгууллагад татгалзсан хариу өгсөн. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны аравдугаар сарын 7-ны А/62 дугаар тушаалаар “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” шинэчлэгдэн батлагдсан. Уг журмын хүрээнд 2017 оны эхний аравдугаар сарын байдлаар зөвшөөрөл хүссэн 515 байгууллага, албан тушаалтны хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянаж үзсэнээр 420 байгууллага, албан тушаалтны 937 тээврийн хэрэгсэлд тусгай зөвшөөрөл олгосон. Журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр ЗЦА-наас  хяналт шалгалт хийж зохих шаардлага хангаагүй, зөрчил гаргасан 79 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлээд байна” гэх албан мэдээлэл өгөв.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
47754
1 эможи
keyboard_arrow_up