COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Э.Бөхбат: Тэр цагдааг ажлаас нь халах биш, харин шагнах ёстой

2017 оны 10 сарын 03

Arslan.mn

ESA: Тусгай дуут дохио хангинуулан хотын замд хөдөлгөөнд оролцож байсан “Ланд круйзер-200” маркийн автомашиныг зогсоосон цагдааг тус машинд зорчиж явсан Б гэгчид элдвээр доромжлуулж буй бичлэг өнгөрсөн долоо хоногт нийгмийг бухимдалд автуулсан.

Ерөөс Монголын нийгэмд өнөөдөр даргын дарангуйлал, танил тал, ах дүү, найз нөхдийн хамаарал, харилцаа холбоо төрийн албан хаагчдад жинхэнэ дарамт болж байдгийн бодит жишээ бол эл үйл явдал гэж үзэх хүн олон байна.  

Төрийн цагдаад салаавч өгсөн Б.Баярцогтыг 250 мянгаар торгожээ


Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбатаас тодрууллаа.


ESA:  Бичлэгт гарсан Б.Баярцогт өөрийн фэйсбүүктээ, “Ажлаасаа халагдах дээрээ тулахаараа бичлэгээ тараалаа” хэмээн бичсэн нь өнөөх цагдаад хандсан үг гэж ойлгогдож байгаа. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?
        - Одоогоор ажлаасаа халагдах гэж байгаа, эсвэл халагдсан асуудал байхгүй. Би хувь хүний зүгээс хэлэхэд, тухайн алба хаагч ажлаасаа халагдах үйлдэл хийгээгүй. Харин ч шагнуулах зүйл хийсэн.  Яагаад гэвэл тэр Төрийн цагдаагийн ноён нурууг харуулж чадсан. Хэрэв тэр иргэн цагдаагийн биед халдсан бол алба хаагч тусгай хэрэгсэл болон мэх хэрэглэх эрхтэй байдаг юм.


  

ESA:  Бичлэгт гарч буй “Ланд круйзер-200” машин тусгай дуут дохиотой байсан. Үүнийг ямар субъект ашиглах эрхтэй байдаг юм бол?
        -“Төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэл, цагдаа, дотоодын цэрэг, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны албан ажлын хэрэгцээнд үйлчилдэг тээврийн хэрэгсэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэл, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага зэрэг тусгай албан тээврийн хэрэгсэл гэрлэн дохио хэрэглэнэ” гэж хуульд заасан байдаг. Эдгээрт ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвөөс зөвшөөрөл олгодог бөгөөд Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-аар зохицуулдаг.  

Эх сурвалж: ekhsurvalj.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
47697
22 эможи
keyboard_arrow_up