COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зам тээврийн ослын 97.4 хувь нь жолоочийн буруугаас болдог

2017 оны 9 сарын 19

Улсын хэмжээнд 2017 оны эхний 8 сарын байдлаар 25,892 зам тээврийн осол бүртгэгдсэний 2,644 буюу 10.2 хувь нь орон нутгийн замд, 23,248 осол буюу 89.7 хувь нь Улаанбаатар хотын замд гарсан байна.

Arslan.mn

Зам тээврийн ослын:

  •  25,234 буюу 97.4 хувь нь жолоочийн буруугаас,
  •  634  буюу 2.5  хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс,
  • замын нөхцөл байдлаас 24 буюу 0.09 хувь нь гарчээ.

Цагдаагийн байгууллагаас өчигдөр /2017.09.18/ гудамж замд хийсэн шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 42 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Зөвхөн нэг өдөрт л 42 согтуу жолооч илэрсэн байна.

Замын цагдаагийн албаны ЖШУХ-д ирсэн дуудлага:
 
Өчигдөр нийт 383 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын шинжтэй 283 дуудлага бүртгэгдсэн байна.

Ослын улмаас 1 хүний амь нас хохирч 16 хүн гэмтэж бэртсэнээс бага насны 4 хүүхэд байжээ.

Тухайлбал,

    ЧД-ийн нутаг Тасганы овооны уулзварын замд H.Grace маркийн автомашины жолооч О нь T.Prius маркийн Л жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 20 настай Т, 19 настай Э, 35 настай Б, 31 настай Ж, 5 настай О, 48 настай П, 14 настай Ж нарын нийт 7 хүн гэмтсэн ослыг Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
    БГД-ийн нутаг TBD андуудын урд замд амины T.Kluger маркийн автомашины жолооч А нь явган зорчигч, 69 настай эмэгтэй И мөргөж амь насыг нь хохироожээ.

Жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан ослын 89 хувь нь мөргөлдсөн

Жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан ослын 89 хувь нь мөргөлдөх хэлбэрээр гарсан нь жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо уулзвар, гарц нэвтрэх журам зөрчдөг, тээврийн хэрэгслийн хажуу хоорондын зай барьдаггүй, эгнээ байр буруу эзэлдэг, анхаарал болгоомжгүй, замын хөдөлгөөнд сахилга, соёлгүй оролцдог зэргээс шалтгаалж байна.
Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж хөдөлгөөнд оролцоогүйгээс зам тээврийн осол үйлдэгдэж байна

Замын хөдөлгөөний дүрмийн 12.8 дахь хэсэгт “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй”, 12.2 дахь хэсэгт “Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгсэлээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно”, 8.11 дэх хэсэгт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааран сонгож явна.” зэрэг дүрмийг биелүүлж хөдөлгөөнд оролцоогүйгээс зам тээврийн осол үйлдэгдэж байна.
Сэрэмжлүүлэг

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж, ТА-БИ-ТА зарчмыг баримталж, хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцоно уу. Замын хөдөлгөөнд оролцож байхад хэн хурдан юмуу, хүч түрэн явж байгаа нь хождоггүй.

Харин хэн дүрмээрээ явж байгаа нь осол, аюулаас хол үлддэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47207
0 эможи
keyboard_arrow_up