COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Ид шидийн орон”-оор АЯЛЛАА

2017 оны 9 сарын 15

"Лантуун дохио" ТББ болон олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын цогцолбор ӨНӨӨДӨР нээлтээ хийлээ.

ARSLAN.mn

Энэхүү цогцолбор барих ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлж өдгөө ямар ч хүний сэтгэл баясгам гэрэл цацруулсан байгууламж болжээ.

ARSLAN.mn

Хоёр байшингаас гадна 50 хүүхэд тойрч суугаад үлгэр сонсох саравч, өв соёл уламжлалын зургаан ханатай гэр, тоглоомын талбай, усан оргилуур, ухаалаг агуулах, сургалтын танхим, номын сан, хөгжмийн өрөө, сагсан бөмбөг хөл бөмбөгийн талбай, хүлэмж, ногоон байгууламж, уран зохиомжит зураг, гурван айлын төгөл хотхон, зам талбайн гэрэлтүүлэг зэрэг маш сайхан бүтээн байгуулалт хийсэн байна.

"ИД  ШИДИЙН ОРОН"  төсөл нь ТОВЧХОНДОО:
 
Амьдралын хувьд хэцүү хүнд байгаа хүүхдүүдэд боломжтой үедээ хувцас, ном, бэлэг цуглуулан өгөх нь асуудлыг тухайн үед нь шийдэж байгаа мэт боловч, асуудлыг бүхэлд нь шийдэх арга зам биш учраас тэд "Ид шидийн орон" төслийг санаачилсан юм байна. Улаанбаатар хотын захын гэр хороолол дунд са 0,7 га хашааны газраа сайхан сэтгэлтэй нэгэн тэдэнд бэлэглэсэн гэнэ. Газартай болсон болохоор тэд уг газартаа "Хүүхдийн хөгжил, хамгааллын төв"-ийг орчин үеийн загвараар барьж ашиглалтад оруулан, гэр хорооллын хүүхдүүдийн төлөө ажиллуулахаар төлөвлөж, түүнийгээ "Ид шидийн орон" гэж нэрлэжээ.

ARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47057
0 эможи
keyboard_arrow_up