COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Баруун, зүүн гэсэн хоёр өөр ойлттой гэрэл зам, тээврийн осол гарах үндэслэл болдог гэв

2017 оны 9 сарын 14

НҮБ, ДЭМБ, ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ /АТҮТ/, Замын цагдаагийн алба /ЗЦА/, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/, Хууль сахиулахын их сургуулийн төлөөлөл оролцон Замын хөдөлгөөний ослын шалтгааны талаар санал солилцлоо.

Arslan.mn
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх кампанит ажил, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого, олон улсын эрүүл мэндийн байгууллага гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг урьдчилан хангах, осол гэмтлийг бууруулах талаар олон илтгэл, шинэ санал байгаагийн нэг нь АТҮТ-өөс дэвшүүлсэн “Их гэрлийн ойрын тусгал” сэдэвт ажил олны анхаарлыг татав.

Манай улсад байгаа тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалууд баруун, зүүн гэсэн хоёр өөр ойлттой бөгөөд энэ нь зам, тээврийн осол гарах үндэслэл болдог байна.

Зүүн гарын дүрмээр зөвшөөрөгддөг гэрлийн тусгалыг баруун гар талын хөдөлгөөнд оролцох чигт нийцүүлэх аргыг тусгай бэлдэц ашиглан шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тус бэлдцийг АТҮТ-өөс жолооч, тээвэрчдэд эдийн засгийн болон цаг хугацааны хүндрэл үзүүлэхгүйгээр техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд, мөн авто үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж буй тээврийн хэрэгслүүдэд үнэ төлбөргүй суурилуулж өгөхөөр энэ жилийн зорилтот төвшинд  тусган ажиллаж байгааг энэ үеэр мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46999
0 эможи
keyboard_arrow_up