COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗЦА: Машиныг ачих үед дотор нь хүүхэд байгаагүй

2017 оны 9 сарын 14

Arslan.mn

Өчигдөр нийгмийн сүлжээгээр машин ачихдаа дотор нь сууж байсан зургаан настай хүүхдийг буулгаад ачиж явсан талаар мэдээлэл тарсан.

Энэ талаар Замын цагдаагийн албанаас тайлбар өгчээ. Тайлбарт “2017.09.12-ны өдөр 100 айлын замд Верна маркийн автомашины жолооч нь тээврийн хэрэгслээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчин байрлуулсан ба тухайн автомашин нь 100 айлын замын хөдөлгөөнд саад болж ачаалал үүсгэж байсан тул уулзвар дээр ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагч автомашин дээр ирж шалгахад автомашин дотор эцэг эх асран хамгаалагчгүй хүүхэд ганцаараа байсан ба эцэг эх рүү нь холбогдох гэсэн боловч гар утсаа машиндаа орхиод явсан байсан байна.

Түгжрэлийг арилгах хөдөлгөөнийг чөлөөтэй явуулахын тулд алба хаагч тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнээс холдуулж автобусны буудал дээр байрлуулаад явсан байна.

Үүний дараа хүүхэд нь машинаа түгжээд эцэг эхээ дуудахаар явсан байх хойгуур тухайн гудамж замд ачилтын үйл ажиллагаа явуулдаг “Бат-Зэв” ХХК-ны ачигч автомашин замын цагдаагийн алба хаагчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг зөөж түр саатуулах байранд байрлуулсан байна .

Дээрх зөрчлийг гаргасан ачилтын компанид зөвшөөрөлгүй ачилт явуулахгүй байх, жолооч ачигч нарын харьцааны соёлыг сайжруулах дахин зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцлуулах талаар албан мэдэгдэл хүргүүллээ” гэжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Авто замын хөгжлийн газар аж ахуйн нэгжүүдтэй тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх гэрээ байгуулан ажилладаг. Уг гэрээнд тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэрийг үндэслэн зөөж, шилжүүлнэ гэж заасан байдаг.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46991
1 эможи
keyboard_arrow_up