COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хотын дарга Баянзүрх дүүргийн ИТХ-д хариу хүргүүллээ

2017 оны 9 сарын 12

Arslan.mn

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгийн улмаас дүүргийн Засаг даргын томилгоотой холбогдон үүссэн маргаан өнөөг хүртэл үргэлжилж тус дүүргийн Засаг дарга албан ёсоор томилогдоогүй байгаа билээ. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын МАН-ын болон АН-ын бүлэг тус тусдаа хуралдан өөр, өөрийн намаас нэр дэвшигчдийг Баянзүрх дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлээд байна.

Үүсээд байгаа нөхцөл байдлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өөрийн орлогч Д.Энхтөрийг бие төлөөлөгчөөрөө томилон, төрийн ажлыг ямар нэг гацаа, чирэгдэлгүй явуулах үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 01/3049 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хариу хүргүүлсэн байна.

Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  зарим төлөөлөгчид сонгуулийн үеэр иргэдийн саналыг татах зорилгоор мөнгө тараасныг шат, шатны Эрүүгийн хэргийн шүүх тогтоосон болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46910
0 эможи
keyboard_arrow_up