ФОТО: ХААИС-ийн уулзвар ХОЁР талаасаа ТАВАН эгнээтэй боллоо
2017 оны 9 сарын 11
Замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, түгжрэл бууруулахаар автозамын зарим уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж байгаа билээ. Уг ажлын хүрээнд засварын ажил хийгдэж байсан ХААИС-ийн уулзвар өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хан–Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр, ХААИС-ийн уулзвар нь зүүн болон баруун талаасаа нэг урсгалаар нэвтэрдэг учир замын түгжрэл ихээр үүсдэг байсан. Тиймээс уг уулзварт шинэчлэл засвар хийн 1.2 км талбайг өргөсгөж, хоёр талаасаа 5 эгнээтэй болгон шинэчилжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
46840
0 эможи