COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК-аас нийтийн тээврийн ШИЛДЭГ ЖОЛООЧ нарыг шалгарууллаа

2017 оны 9 сарын 06

Улаанбаатар Смарт карт ХХК,  Нийслэлийн Тээврийн газар  хамтран "Нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогоо хамгийн их өсгөсөн жолоочийг шалгаруулах" сарын аяныг зарласан билээ. Тэгвэл өнөөдөр шилдэг жолооч нарт шагнал гардуулах үйл ажиллагаа  Улаанбаатар Смарт карт ХХК-ий хурлын танхимд боллоо.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Улаанбаатар Смарт карт ХХК-ий ерөнхий захирал Юүн Жун И, үйл ажиллагаа хариуцсан газрын дарга Р.Ган-Эрдэнэ, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нэгдүгээр байранд Эрдэм транс ХХК-ий Ч:64 чиглэлийн 13-037 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ерөөлтдэлгэр, С.Хуягаа нар шалгарсан бол хоёрдугаар байранд Зорчигч Тээврийн Нэгтгэл" ОНӨААТҮГ-ын 2-р баазын 02-024 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Нэргүй, Ц.Бямбаням, гуравдугаар байранд "Зорчигч Тээврийн Нэгтгэл" ОНӨААТҮГ-ын 1-р баазын 01-012 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ү.Жавхлантөгс, П.Баатарсүрэн нар тус тус шалгарсан байна.

Шилдэг жолооч нарыг шалгаруулахдаа Нийслэлийн тээврийн газраас тогтоосон чиглэлийн орлогын доод хязгаарыг давуулан биелүүлсэн болон тухайн сард цагийн хуваарь, графикийн дагуу иргэдэд үйлчилж, ямар нэгэн осол, зөрчилгүй ажилласан зэрэг шалгуур үзүүлэлтийг  харгалзан үзжээ.

Дашрамд дурдахад тус аяныг цаашид үргэлжлүүлэн 9,10 дугаар сард дахин зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа аж.

123

123

123

123

123

123

123
гэрэл зургийг mpa.mn-ээс

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46757
0 эможи
keyboard_arrow_up