COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

"Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол Цагдаа анхааруулга өгнө"

2017 оны 8 сарын 25

Иргэд автомашиныхаа дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд торгохгүй байгаа талаар мэдээлэл гараад байна. 

 

Энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэлээс тодрууллаа. 

Тэрбээр "Дугаарын хязгаарлалтын тухай журмыг Нийслэлийн Засаг дарга баталдаг.

Өмнө нь дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцвол найман мянган төгрөгөөр торгодог байсан. 

Харин шинээр хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд дугаарын хязгаарлалттай холбоотой хариуцлагын асуудлыг тусгаагүй.

Нийслэлийн Засаг дарга дугаарын хязгаарлалтын журмаа шинэчлэн батална. Уг журмыг батлахдаа иргэдээс санал асууна.

Одоогоор дугаарын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хуулиараа хариуцлага тооцохгүй. Харин Цагдаа нар анхааруулга өгч, дахин ийм үйлдэл гаргахгүй байх талаас нь ажиллаж байгаа. Хууль бусаар торгож байгаа зүйл байхгүй" гэлээ. 

 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46357
0 эможи
keyboard_arrow_up