COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 8 сарын 18

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

НИТХ-ын дарга Ц.Сандуй Сөүл хотын ИТХ-ын дэд даргыг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ким Жинсу тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Төлөөлөгчдийг 8 дугаар сарын 14-ий өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй Сөүл хотын төлөөлөгчдийг нийслэл хотод тавтай морилохыг хүсээд Улаанбаатар хот болон НИТХ-ын талаар товч танилцуулав.

Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ким Жинсу хэлэхдээ “Сөүл хот Улаанбаатар хот хооронд хамтын ажиллагаагаа эхлүүлж, ах дүүгийн харилцаат хот болоод 22 жил болж байна. Энэ хугацаанд үр дүнтэй хамтарч ажилласан. Цаашид хоёр хотын харилцаа илүү өргөжинө гэдэгт итгэж байна.” гэлээ.

Хотын дарга С.Батболд БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү-тэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар, Намянжү хотууд 1998.10.28-ны өдөр найрамдалт харилцаа тогтоосноос хойш хоёр хотын харилцаа нийгмийн салбарт тэр дундаа соёл урлагийн салбарт хөгжиж ирснийг хотын дарга С.Батболд онцлоод ирэх жил хоёр хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиох гэж байгаад баяртай байгаагаа хэллээ.

Тэрбээр цааш хэлэхдээ “Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад бид баяртай байна. Улаанбаатар хотод Намянжүгийн нэрэмжит гудамж бий. Намянжү хотод Улаанбаатарын соёлын хотхон байдаг. Намянжү хот дахь Монгол соёлын хотхонд Монголын үндэсний бүжиг, хөгжим, уран нугаралт, циркийн үзүүлбэр, зэрэг ардын урлагийг Солонгосын төдийгүй олон улсын жуулчдад сурталчлан танилцуулж байдагт талархал илэрхийлье.” гэв.

“Улаанбаатар-Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэл хийгдэж байна”

БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ким Жинсу тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Төлөөлөгчдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: “Бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа бөгөөд хоёр орны харилцаанд орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын шууд харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм.  Улаанбаатар Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлийг хийж байна. Цаашид Улаанбаатар-Сөүл хотуудын соёл, аялал жуулчлалын харилцаа хамтын ажиллагаа илүү хөгжүүлэх тал дээр манай хотын зүгээс анхааран ажиллаж байна. Өнөөдрийн хэлэлцээ манай хоёр хотын хурлын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэл төгс байна” хэмээлээ.

Энэ сарын 15-аас Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх замд ЗҮҮН ГАР ТИЙШ эргэхийг хориглолоо

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орох талаар 8 дугаар сарын 14-ий өдөр нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаагийн танилцуулснаар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд өөрчлөлт орсон юм. Үүнд:

  • Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”

  • Ч:28 “Сэлх-7 буудал-Цэцэг төв”

  • Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-Цэцэг төв-МУБИС”

  • Ч:34 “Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”

  • Ч:53 “Яармаг-Цэцэг төв-МУБИС”

  • Ч:55 “Зайсан-Дэнжийн мянга-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”

  • Ч:63 “Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-Цэцэг төв-МУБИС”

Дээрх өөрчлөлтийн талаар болон нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар авч байна.

Зүүн гар тийш эргэдэггүй болсонтой холбогдуулан замын гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх ажлууд хийгдлээ

Наймдугаар сарын 15-аас Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болсонтой холбогдуулан замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохиог шинэчлэх ажлууд хийгдсэн байна.

Баруун 4 замаас Зүүн 4 зам -Бөхийн өргөөний уулзвар, Багшийн дээд, Сүхбаатарын талбай-Гадаад хэргийн яамны уулзвар, Төв шуудан-Цэцэг төвийн уулзвар, 11 дүгээр сургуулийн уулзвар, Хүүхдийн 100-гийн арын уулзвар болон нэгдүгээр сургуулийн уулзвар зэрэг байршлуудын хөдөлгөөний зохион байгуулалтын ажил дууссан байна. 

Нийслэлд Шилэн тендерийн журам хэрэгжиж эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх  мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах болон тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй болгож, авилгаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг байгууллаа.

Технологийн дэвшлийг ашиглан иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулсан дараагийн алхам нь  нийслэлийн тендерийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг шилэн болгох, хүссэн иргэн, аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын болон худалдан авах ажлын явцад шууд хяналтаа тавьж, дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх ахлан ажиллана.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 77.6 хувьд хүрнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын 8 дугаар сарын 16-ны өдрийн шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2017-2018 оны хичээлийн жилийн бэлтгэл болон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, хамрагдалтын талаар мэдээлэл өглөө. Түүний мэдээлснээр энэ жил ашиглалтад орох 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Үүнээс 12 цэцэрлэг 9 дүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад орно.

Харин Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн ажил удаашралтай байгаа бөгөөд 10 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад орох аж.

Нийслэлийн 21 хоногийн нөхцөл байдлыг танилцууллаа

Хуралдааны үеэр Улаанбаатар хотын өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав.

Дээрх хугацаанд Нийслэлийн цагдаагийн газарт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 35 мянга 991 дуудлага, мэдээлэл ирсэн нь өмнөх 21 хоногтой харьцуулахад -2319 нэгж буюу –6.1 хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй 960 үйлдэл бүртгэгдсэн нь 25 нэгж буюу 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 270 гэмт хэрэг, Багануур дүүрэгт 1 гэмт хэрэг бүртгэгджээ. Хулгайлах төрлийн гэмт хэрэг 25.3 хувиар, дээрэмдэх хэрэг 2 дахин, залилан 40 хувиар өссөн байна. Харин зам тээврийн осол 6.5 хувь, золгүй байдлаар нас барсан тохиолдол 16.1 хувь, хүчингийн хэрэг 51.2 хувиар тус тус буурчээ.

Замын цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр 2017оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4942 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 244, зөрчлийн шинжтэй 1146 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1390 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас6 хүний амь нас хохирч, 354 хүн гэмтжээ.Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 179 бүртгэгдэж байсан бол 2017 оны мөн үед 194 бүртгэгдсэн нь 8,4 хувийн өсөлттэй байна.

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. Уг шийдвэр хэрэгжиснээс хойшхи 2 хоногийн үр дүнг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлын үеэр Замын цагдаагийн албанаас танилцууллаа.

Замын цагдаагийн албаны дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбатын танилцуулснаар зүүн эргэхийг хязгаарласнаар уулзвараар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал эрс буурчээ. Тухайлбал, зүүн 4 замын уулзвараар 8 дугаар сарын 14-ний өдөр нэг цагт 6830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол 8 дугаар сарын 15-ны өдөр цагт 7400 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Бусад уулзварын нэвтрэх чадвар хэрхэн сайжирсныг доор үзүүлэв.

Уулзвар

1 цагт нэвтэрсэн тээврийн хэрэгсэл

8 дугаар сарын 14

8 дугаар сарын 15

Бөхийн өргөө

5900

6700

МУБИС

5300

6370

Төв шуудан

6900

7800

Улсын их дэлгүүр

3150

4200

Баруун 4 зам

5590

6900

Зүүн эргэлтийг хязгаарласантай холбоотойгоор нийт 25 цэгт 07-21 цагийн хооронд 37 албан хаагч ажиллаж байгаа юм.

Иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан шийдвэр гаргана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан 8 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөр” батлах, Улаанбаатар хотод, улс, хот хооронд болон орон нутагт зорчих нийтийн тээврийн нэгдсэн терминалыг байгуулах, “Автомашингүй гудамж” төслийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг даргын ирэх 4  жилийн мөрийн хөтөлбөрт иргэдийн амьдрах орчинг сайжруулах бүтээн байгуулалт, ажлыг хийнэ гэж тусгасан. Энэхүү төслийн танилцуулга надад маш их таалагдсан. Зураг төслийн дагуу ажлыг гүйцэтгэвэл дэлхийн хөгжлийн жишгийн дагуу газар доорх бүтээн байгуулалт болох юм. Харамсалтай нь төслийг хэрэгжүүлэгч компани ажилаа эхлэхдээ алдаа гаргалаа. Хотын төв хэсэг, нийслэлийн А зэрэглэлийн бүсэд бүтээн байгуулалт хийх гэж байгаа хэрнээ тухайн орчны иргэд, нийтийн эзэмшлийн талбайг хүндэтгэсэнгүй.

Мөн иргэдтэйгээ ярьж, санал хүсэлтийг сонсоогүйгээр ажлаа эхлүүлжээ. Тиймэээс та бүхэн энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Намайг хотын дарга байх хугацаанд нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэгийн хашаанд нэг ч барилга байгууламж барихгүй. Зөвхөн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барьж ашиглаж болно эсвэл газар доогуурх байгууламж барьж болно гэсэн захирамж гаргасан. Үүний дагуу уг төслийг хэрэгжүүлхийг зөвшөөрсөн.

Зарим байршилд “U Money” карт цэнэглэх цэг шинээр байршуулах санал гаргалаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээлэл болон шийдвэрлүүлэх хүсэлтэй ажлыг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа.

8 дугаар сарын 17-ны байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн автбусаар дунджаар ажлын өдөр 318 мянга 958 хүн 759 мянга 921 удаа, амралтын өдөр 201 мянга 17 хүн 442 мянга 651 удаа зорчиж байна. Нийтийн тээврийн төлбөрийн систем цахим хэлбэрт шилжсэнээс хойш 1 сая 271 мянга 47 карт борлуулагдсан байна. 2017 оны 08 дугаар сарын 01-ний байдлаар ашиглах боломжтой картын тоо 1 сая 47 мянга 215 байгаа юм.

Улаанбаатар хотын хэмжээнд U money карт цэнэглэх, борлуулах 492 гэрээт цэг, Нийслэлийн нэгдсэн худалдааны төвүүдэд болон өөрийн байран дээр 4 хэрэглэгчийн төв ажилладаг. Гэхдээ карт цэнэглэх, борлуулах гэрээт цэг автобусны зогсоол дээрх, эсвэл ойролцоох ТҮЦ, дэлгүүрүүдэд байдаг боловч эдгээр цэгүүд нь дурын цагтаа онгойж, хааж байгаа нь хүндрэлтэй байдгийг иргэд хэлсэн байна. Мөн нийслэлд зорчигч урсгал ихтэй ч гэрээт цэг байгуулах боломжгүй ТҮЦ, дэлгүүргүй автобусны зогсоол олон байдаг учраас зарим байршилд нэмж карт цэнэглэх цэг байгуулах саналыг Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулав.

Иргэний үнэмлэхийг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдэд учирдаг энэ хүндрэл, хүнд суртлыг арилгах захирамж гаргажээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болгов.

“Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам эхэллээ

Дэлхийн яруу найргийн өдрүүдийг манай улс анх удаа зохион байгуулж байна. Энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд дэлхийн 40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцож байгаа юм.  

Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ивээл дор зохион байгуулж буй “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ.

Энэхүү наадам нь цаашид Монголын байгалийн үзэсгэлэнт ба түүх соёлын дурсгалт газруудад жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дэлхийд нэртэй, сая сая уншигчтай зохиолчид Монголын талаарх төсөөллөө бодит болгож, Монголын түүх соёл, байгаль орчин, ан амьтан, ард иргэдийн тухай шүлэг зохиол бичиж, өөр өөрийн хэлээр нийтлэн, олон улсад сурталчлах өндөр ач холбогдолтой юм.

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориглоно

Болц гүйцээгүй үед хуш модны самар түүх нь иргэд модноос унаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, мунаар цохиж модыг гэмтээх, ургалтгүй болгох гол шалтгаан болдог. Иймээс нийслэлийн Байгаль орчны газар, Улсын Мөрдөн байцаах алба хамтран ирэх сарын 10-ныг хүртэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт ойн дагалт баялаг хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа нь ёсдүгээр сарын 10-наас эхэлдэг. Өмнө нь энэ хугацаа аравдугаар сарын 15-наас эхэлдэг байсан. Иргэд, мэр

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46119
0 эможи
keyboard_arrow_up