COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зүүн эргэхгүй болсон ГУРАВ ХОНОГТ замын ачаалал 5-6 хувь буурсан гэв

2017 оны 8 сарын 18

Замын хөдөлгөөний Удирдлагын төв дээр очиж Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн гар тийш эргэхгүй болсонтой холбоотой ямар өөрчлөлт гарсныг тодрууллаа.

 

Энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн дүрэм замын түгжрэлийг хэр бууруулж байгаа тухай Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Амарбаясгалан дараах мэдээллийг өгсөн юм.

Ц.Амарбаясгалан “2017 оны наймдугаар сарын 15-наас эхлээд нийслэл Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөнд 7 уулзварт зүүн гар тийш эргэх хөдөлгөөний хориглосон.

Өглөө ажил эхлэх буюу 07:40-09:40-ийн хооронд нэлээн ачаалал авдаг байсан бол эхний гурав хоногийн байдлаар энэ цагт ачаалал бага байлаа. Ялангуяа I төрөх эмнэлгээс урагш эргэдэг зам, 103-аас урагш эргэдэг замд ачаалал нэмэгдэх болов уу гэтэл харьцангуй ачаалал багатай байна. Хоёрдугаарт бид замын хөдөлгөөний хяналтын камерын төхөөрөмжөөс харахад хөдөлгөөний эрчим, хурд сайтай байна.

Оройн цагуудаар буюу 17:00-19:00, 19:00-21:00 цагуудад Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөний эрчим нэлээн удааширч байсан бол эхний гурван өдрийн байдлаар 20:00 цаг гэхэд хөдөлгөөн хэвийн байдалдаа орсон эерэг үзүүлэлт гарсан.

Хөдөлгөөний эрчим сулруулж буй хэд хэдэн шалтгаан байна. Үүний нэг нь жолооч нар хуучин зүүн эргэдэг байсан уулзварууд дээр гэрлэн дохио хүлээж зогсох асуудал. Тийм учраас Замын цагдаагийн албанаас тухайн цэгүүд дээр зохицуулагч цагдаа нар ажиллуулж, тээврийн хэрэгслийг шулуун явуулж байна.

Зүүн эргэхгүй болсноос хойш эхний гурав хоногт замын ачаалал 5-6 хувь буурсан” гэв.

1.ЦЭЦЭГ ТӨВИЙН БАРУУН УРД УУЛЗВАР /16:00 ЦАГИЙН БАЙДЛААР/

2.БАГШИЙН ДЭЭДИЙН УУЛЗВАР

3.11-Р СУРГУУЛИЙН ХОЙД УУЛЗВАР

4.БӨХИЙН ӨРГӨӨГИЙН УУЛЗВАР

5.БАРУУН 4 ЗАМЫН УУЛЗВАР НИЙСЛЭЛИЙН ГОЛ ЗАМД ЗҮҮН ТИЙШ ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАСНААР:

  • Энхтайваны өргөн чөлөөгөөр зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх хөдөлгөөн нэвтрэх бөгөөд нэг чиглэлдээ 1,400-1,600 машин/цагт явна.
  • Уулзварт нэвтрэх хүлээлтийн хугацаа багасч, шулуун нэвтрэх хөдөлгөөн саадгүй явж, гол замын хөдөлгөөний ачаалал буурч, хөдөлгөөн жигд тогтмол хурдтай нэвтэрнэ. Хотын төвийн замын хөдөлгөөний дундаж хурд, нийтийн тээврийн хурд нэмэгдэнэ.
  • Гол замын ачаалал буурсанаар Бага тойруу болон босоо замын хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэнэ.
  • Хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэж, зогсолт, хүлээлтийн хугацаа буурсанаар төв замын дагуух агаарын болон дуу чимээний бохирдол буурна гэж нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдэгдээд байгаа билээ.

123

123

123

123

123

123
гэрэл зургийг mpa.mn-ээс
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46087
0 эможи
keyboard_arrow_up