COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төв шуудангийн уулзварт ЗҮҮН ТАЛААС ирж байгаа машины зүүн эргэх хөдөлгөөн ХЯЗГААРЛАГДАХГҮЙ

2017 оны 8 сарын 16

Наймдугаар сарын 15-наас эхлэн Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл зүүн тийш эргэдэггүй болсон. 

 

Энхтайваны өргөн чөлөөнд замын түгжрэлийг бууруулахын тулд:

  • хөдөлгөөний чиглэлийг зориуд өөрчлөх,
  • замуудын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх,
  • хөдөлгөөний урсгалыг тогтвортой жигд байлгах,
  • хүлээлтийн хугацааг бууруулахаар зүүн гар тийш эргэлт хийх хөдөлгөөнийг шулуун хөдөлгөөнөөс салгаж байгаа юм байна.

Энэ өөрчлөлттэй холбогдуулан Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр "Түгжрэлийг бууруулах" Ажлын хэсгийнхэн хөдөлгөөний ачааллыг хяналтын камераар шууд хянаж зарим шийдвэрүүдийг цаг тухай бүрд нь гарган ажиллаж байгаа аж. 

 

Замын Цагдаагийн байгууллагаас зүүн эргэхийг хориглож байгааг иргэдэд хэвшүүлэх үүднээс юун түрүүнд хариуцлага торгууль ярихгүй гэдгийг албаныхан хэлж байна.

Ингээд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл аль аль уулзвараар зүүн гар тийш эргэж болохгүй талаар дахин сануулъя. 

1.Төв шуудангийн зүүн уулзвар 

Төв шуудангийн зүүн уулзварын баруун талын зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хязгаарлагдана. Зүүн талын зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хязгаарлагдахгүй.
Баруунаас зүүн тийш хөдөлгөөнд оролцон Төв шуудангийн уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн ГХЯ-ны уулзвараар баруун эргээд Жамъян гүнийн гудамжаар орж дээрх уулзварын урдаас чигээрээ явах боломжтой.

ЗУРАГ 1: 

 

2.Цэцэг төвийн баруун урд уулзвар

Нэгдүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төв хүртэл нэг чигийн хөдөлгөөнд орно.
Баруунаас зүүн тийш хөдөлгөөнд оролцон цэцэг төвөөр зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслүүд ОХУ-ын Элчин Сайдын Яамны баруун замаар Сөүлийн гудамж руу орж, нэгдүгээр сургуулийн зүүн урд уулзвараар хойш эргэн цэцэг төвийн уулзвараар нэвтрэх боломжтой.
Зүүнээс баруун тийш хөдөлгөөнд оролцон Цэцэг төвөөр зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслүүд Төв шуудангийн уулзвараар Сөүлийн гудамж руу орох боломжтой. 

ЗУРАГ 2:

 

3.Багшийн дээдийн уулзвар

Энэ уулзвараар зүүн эргэдэггүй болсноор гэрлэн дохио хоёр үетэй болж, нэвтрүүлэх чадвар 26 хувиар нэмэгдэнэ. Мөн уулзвар нэвтрэх хүлээлт 34 хувиар буурна гэж Замын Цагдаагийн байгууллагаас үзжээ.

ЗУРАГ 3:

 

4.11-р сургуулийн хойд уулзвар

11-р сургуулийн уулзвараас хойшоо Бөмбөгөрийн баруун урд уулзвар хүртэл С.Чоймболын гудамж сөрөг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог зам болно.
Зүүн гар тийш эргэхээр хориглогдсон тээврийн хэрэгслүүд Баруун дөрвөн замаар буцаж эргэх эсвэл уулзвараар гараад хамгийн эхний гарцаар баруун эргэж, уулзварын хойд хэсгээр орох боломжтой. 

ЗУРАГ 4:

 

5.Гадаад Харилцааны Яамны уулзвар

ГХЯ-ын уулзварын баруун, зүүн талын зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хязгаарлагдана.
Баруунаас зүүн тийш хөдөлгөөнд оролцон ГХЯ-ны уулзвараар зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслүүд 1-р эмнэлэг рүү эргэх гарцаар орж, Д.Чойдогийн гудамжаар яваад тухайн уулзварыг урдаас хойш хойш шулуун нэвтрэх боломжтой.
Зүүнээс баруун тийш хөдөлгөөнд оролцон ГХЯ-ны уулзвараар зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслүүд МУБИС-ийн уулзвараар баруун гар тийш эргэн Ерөнхий сайд Амарын гудамжаар ороод Сүхбаатарын талбайн зүүн замаар тухайн уулзварыг шулуун нэврэх боломжтой.
Мөн Төв шуудангийн уулзварын зүүн эргэлтээр буцаж эргэн дээрх уулзвараар баруун гар тийш эргэн зорчих боломжтой. 

ЗУРАГ 5:

 

6.Бөхийн өргөөгийн уулзвар

Бөхийн өргөөгийн баруун болон зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хязгаарлагдана.
Гэрлэн дохио гурван үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 30 хувиар буурна.


ЗУРАГ 6:

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46045
0 эможи
keyboard_arrow_up