COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ажлын хэсэг Архангай аймагт ажиллалаа

2017 оны 7 сарын 25

Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүхийн санаачилсан удирдамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч буюу Нийслэлийн Байнгын ажиллагаатай зөвлөлийн ажлын хэсгийн дарга П.Баярхүү болон Шадар Сайдын ажлын алба, НЗДТГ, ОБЕГ, ҮАБЗ-өөс бүрдсэн “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” энэ сарын 18-26-ны өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд өнөөдөр Архангай аймагт ажиллалаа.

 

Энэ үеэр Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзаж  удирдамжаа танилцуулсан ба Архангай аймгийн БАЗ-ын дарга, ЗД-ын орлогч Б.Болормаа, БАЗ-ийн гишүүд ОБГ, МХГ, ГХБХБГ-ын дарга нарын бүрэлдэхүүн Нийслэлийн БАЗ-ын ажлын хэсэгт Архангай аймагт хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, туршлага судалжээ. 

Мөн Нийслэлийн БАЗ-ын ажлын хэсэг Архангай аймгийн Онцгой байдлын газар, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан хамгаалах сургалт, дадлагын танхим, Аймгийн төвийн нийтийн орон сууц, олон нийтийн зориулалтын барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлын урьдчилсан үзлэгтэй танилцсан юм.

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45322
0 эможи
keyboard_arrow_up