Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх замыг нээжээ

2017 оны 9 сарын 08

Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1 км авто замыг  өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг бүрэн нээжээ. Тус замыг Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны чулуун замаар Орбит, Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай холбож байгаа юм.

Хорооллын эцсийн болон Гэмтлийн эмнэлгийн баруун урд уулзварыг өргөтгөн шинэчилсэн ч 1987 онд ашиглалтад орсон тус авто замд шинэчлэл хийгдээгүй байсан. Шинэчлэлийн хүрээнд хуучин хоёр эгнээ байсан авто замын зорчих хэсгийг тус бүр 9 метрийн өргөнтэй 3 эгнээ бүхий 2 урсгалтай болгон өргөтгөж, замын  2 талаар явган хүний зам, дугуйн замыг шинээр барьж, борооны ус зайлуулах  шугам, тэмдэг, тэмдэглэгээ хийх ажлыг  “Наранбулаг Хан” ХХК гэрээт хугацаандаа  дуусгасан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44
0 эможи
keyboard_arrow_up