COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “ИРГЭДЭЭ СОНСЬЁ

2017 оны 4 сарын 25

НИТХ-аас “Иргэдээ сонсъё” аяныг санаачлан 2017 оны 2 дугаар сарын 15-аас 3 дугаар сарын 15 –ны хооронд Нийслэлийн есөн дүүрэгт амжилттай зохион байгуулсан. Өнөөдөр тус аяны хаалтын нэгдсэн хэлэлцүүлгийн арга хэмжээ Нийслэлийн иргэдийн танхимд боллоо.

 

Арга хэмжээнд Нийслэлийн засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, НЗД-ын орлогч П.Баярхүү, НИТХ-ын төлөөлөгчид болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

123

Арга хэмжээг нээж, НИТХ –ын дарга Ц.Сандуй хэлсэн үгэндээ “ Та бидний хамтран зохион байгуулсан “Иргэдээ сонсъё” аян амжилттай болж, тус арга хэмжээнд Нийслэлийн иргэд идэвхтэй оролцож, хотод тулгамдаж байгаа, шийдлээ хүлээж буй, цаашид төр, захиргааны байгууллагаас анхаарч, бодлого шийдвэртээ тусгаж, хэрэгжүүлэх ёстой олон асуудлыг хөндөж, санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ.

Иргэд Нийслэл, дүүргийн удирдлагын хийж байгаа, төлөвлөж зорьж байгаа олон ажил, арга хэмжээг дэмжиж, урмын үг хэлж байна. Бас бидний ажлын алдаа дутагдлыг шүүмжилж, ажилдаа илүү хариуцлагатай, санаачлагатай ажиллахыг шаардаж, “ташуур” өгч байна.

Нийслэл, дүүргийн ИТХ –ын иргэдтэй хийх уулзалтын дараагийн арга хэмжээг “Иргэддээ тайлагная” сэдвийн дор хийж, “Иргэдээ сонсъё” аяны үеэр гарсан санал санаачлагын дагуу хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулах болно.

“Иргэдээ сонсъя” аяныг зохион байгуулахад идэвхтэй, санаачлагатай оролцож санал бодлоо илэрхийлсэн Нийслэлчүүд, хамтран ажилласан Нийслэл, дүүргийн Төлөөлөгчид, Засаг дарга, Хурлын ажлын алба, ЗДТГ, түүний дэргэдэх газар, хэлтэс, албад хорооны ИНХ, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэе” хэмээлээ.

Нийслэлийн гэр хорооллыг гурван бүсэд хувааж хөгжүүлнэ

НЗД-ын орлогч П.Баярхүү “Сарын хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт “Иргэдээ сонсъё” аяныг амжилттай зохион байгууллаа. Тус аянд нийт 23 мянга гаруй иргэн оролцсон бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд ойр болгох, хороо бүрийг сургууль, цэцэрлэгтэй болгох, гэр хорооллыг орон сууцжуулах, ажлын байрыг нэмэгдүүлж тогтвортой орлоготой болох зэрэг олон асуудал, санал санаачлагууд гарсан.

Эдгээр саналуудыг Нийслэлийн удирдлагууд хэлэцэн, 2016-2020 оны Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлсээс товч танилцуулъя.

  • Нийслэлд 2017 онд 806,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Үүнд, Нийслэлийн төсвөөс 174,4 тэрбум, Улсын төсвөөс 69,6 тэрбум, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 64,3 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангаас 12,1 тэрбум, Гадаадын зээл тусламжаар 486,1 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна.
  • “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд хамгийн их яригдсан зүйл бол гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах асуудал байна. Үүний дагуу иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэлтийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.
  • Нийслэлийн гэр хорооллыг гурван бүсэд буюу төвийн бүс, дундын бүс, захын бүс гэсэн бүсүүдэд хувааж хөгжүүлэхээр төлөвлөж байна.
  • Гэр хорооллыг хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд Баянхошуу –Сэлбэ, Дэнжийн мянга –Дамбадаржаа, Гандан –Улиастай дэд төв гэсэн шат дараалалтай 8 дэд төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна.
  • Автозамын салбарт, 4,1 км замыг шинээр барьж, 8,2 км замд өргөтгөл, шинэчлэл хийнэ. Мөн явган хүний гүүрэнд гарц барина.
  • БНХАУ –ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Яармагийн гүүрийг шинэчлэх ажил болон төмөр замын цагдаагийн албаны ойролцоох орц, гарц бүхий гүүрэн гарцыг барих зэрэг автозамын шинэчлэлүүдийг үе шаттайгаар хийж хэрэгжүүлнэ.
  • Нийтийн тээврийн үйлчилгээг 100% картын системд шилжүүлснээр нийтийн тээврийн компаниудын орлого тодорхой хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Зургийг MPA.mn-ээс.

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42896
0 эможи
keyboard_arrow_up