COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Батболд: Дүүрэг бүрт биеийн тамирын спорт цогцолбор барина

2017 оны 4 сарын 24

Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, үр нөлөөтэй, хүртээмжтэй хариуцлагатай хотын засаглалыг бэхжүүлж, нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх

 

, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн салхийг хагалж Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос харьяа байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулав.

123

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг дарга миний бие 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх, эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэхээр тусгасан. Мөн нийтийн биеийн тамир, спортыг иргэдэд хүртээмжтэй хүргэх, биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөл болон материаллаг баазыг бэхжүүлэхээр дүүрэг бүрт спорт цогцолбор барих зэрэг олон чухал ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ ажлын явцыг та бүхэнд танилцуулж, санал бодлыг сонсон цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа өнөөдрийн энэ арга хэмжээ онцлог болж байгаа юм. Нийслэлийн иргэд та бүхэн энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас өөрт хэрэгтэй мэдээллийг авч үйлчлүүлэхийг хүсье” хэмээлээ.

123

“Нийслэлийн эрүүл мэндийн харьяа 10 байгууллага өнөөдрийн өдөрлөгт оролцож байна. Хүн амын дунд элбэгшээд байгаа халдварт болон халдварт бус өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэдэг талаар иргэдэд мэдээлэл өгч байна. Мөн өсвөр насныханд тулгамдсан асуудал болоод байгаа амны хөндий, шүдний эрүүл мэндийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө. Архи, тамхи, мансууруулах бодисын хор хохирол болон түүнээс татгалзах талаар иргэдэд зөвлөмж, сургалт сурталчилгаа өгч ажиллаж байна” хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42863
0 эможи
keyboard_arrow_up