COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Туркийн Элчин сайд М.Ахмед сурагчдыг хүлээн авч уулзлаа

2017 оны 4 сарын 24

Жил бүрийн хавар 4 сарын 23-нд Туркийн үндэсний бүрэн эрх, хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

 

Анх 1920 оны дөрөвдүгээр сарын 23-нд Туркийн Үндэсний их хурал байгуулагдаж, тус улсыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататурк энэ хүүхдийн баяр хэмээн зарлан тунхагласан байдаг. 

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ жил хүүхдийн баярыг "Миний мөрөөдлийн дэлхий" сэдвийн дор Мустафа Кемал Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5, 61, 111, 122-р дунд сургууль, Американ сургууль, Бритиш сургуультай хамтран өргөн цар хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буй юм.

Тиймээс Турк улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмед өнөөдөр эдгээр сургуулиудын сурагчдыг хүлээн авч уулзлаа. Тэрээр ирсэн хүүхдүүдтэй цуг ЭСЯ-ны хашаанд Турк-Монголын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болгож мод суулгасан байна.

Зургийг MPA.mn-ээс.

123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42861
0 эможи
keyboard_arrow_up