COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Замын цагдаагийн алба хаагч нарт хорт утаанаас хамгаалах амны хаалт тараав

2017 оны 1 сарын 30

“Ногоон титэм” лабораторийн хамт олон ажил үүргээ гүйцэтгэж буй замын цагдаагийн алба хаагч агаарын бохирдолд ямар хэмжээгээр өртдөг болохыг хувцсанд нь дээж авах багаж зүүн туршиж үзжээ.

Олон улсын MNS 4585:2016 стандартад NO2-ын агаар дахь хүлцэх хэмжээг 50 мкг/м3 гэж заасан байдаг аж. Гэтэл туршилтын үр дүнд авто замын хажууд зогсож үүрэгт ажлаа хийж яваа цагдаа нар хүлцэх хэмжээнээс 3-4 дахин их азотын давхар ислээр амьсгалж байгаа нь тогтоогджээ.

Иймд Замын цагдаагийн албанаас алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор “Мөнхийн цагаан жим” ХХК-тай хамтран 3000 ширхэг амны хаалтыг гудамж замд үүрэг гүйцэтгэж байгаа 380 алба хаагч нарт олголоо.

Тус амны хаалт нь ТПМ 2,5 стандарт, шаардлагын дагуу хийгдсэн, агаарын бохирдолоос хамааран нэг удаагийн шүүлтүүр нь 48-72 цаг хүртэл хугацаагаар ашиглах боломжтой юм гэж Замын цагдаагийн албаны Урьдчидан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40480
0 эможи
keyboard_arrow_up