COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Мэргэжлийн Аврагч-2017” тэмцээн эхэллээ

2017 оны 9 сарын 08

Нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Мэргэжлийн Аврагч-2017” тэмцээн ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Тахилт дахь сургалтын талбайд өнөөдөр эхэллээ.

Тэмцээнд нийслэлийн Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах ангиудын нийт 15 багийн 120 гаруй тамирчин оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Тэмцээн өнөөдөр байрзүйн цэг олох, тоостой буюу утаажсан өрөөнөөс нэрвэгдэгсдийг гаргах, алдагдсан химийн хорт бодисыг аюулгүй болгох, буухиа гүйлт, өндөр барилга байгууламжаас нэрвэгдэгсдийг буулгах, нуранги доороос нэрвэгсэгдийг гаргах төрлүүдээр явагдах юм.

Харин маргааш усанд нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, буухиа сэлэлт, усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагаа зэрэг төрлүүдээр үргэлжлэн шилдгүүдээ шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31
0 эможи
keyboard_arrow_up