В.Путин болон Жо Байден нарын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах санал дэвшүүлжээ В.Путин болон Жо Байден нарын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах санал дэвшүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

В.Путин болон Жо Байден нарын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах санал дэвшүүлжээ

2021 оны 9 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар цахимаар оролцож үг хэллээ.

Чуулганы үеэр ОХУ-ын Гадаад батлан ​​хамгаалах бодлогын зөвлөлийн Тэргүүлэгчдийн гишүүн Сергей Борисович Брилёв Улаанбаатар хотыг Швейцарын Женевтэй адилтган дүгнэж, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай хийх уулзалтыг Улаанбаатарт хийж болох юм гэсэн санал дэвшүүлсэн байна.

Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улс бол хоёр хөрш улстайгаа хилийн маргаан байхгүй, дотооддоо шашин хоорондын мөргөлдөөн байхгүй, терроризмгүй, улс төр нь тогтвортой улс тиймээс гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай ажиллах бүрэн боломжтой, та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэсэн юм гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
630556
7 эможи

keyboard_arrow_up