COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Төрийн дээд цол, одон медаль хүртсэн ЭРХМҮҮД

админ
2021 оны 7 сарын 10

Arslan.mn

Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын цол, Гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“…Монголын уламжлалт мал маллах арга ухаан, малч удмын өв соёлыг өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэхэд болон хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж Ховд аймгийн Дарви сумын малчин Рэнцэндоржийн Цэрэндоржид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

Arslan.mn

АРДЫН ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

  • “Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын болон төр нийгмийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Бүдрагчаагийн Даш-Ёндонд Ардын багш цол,
  • Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван бүтээл туурвин рок поп хөгжмийн урлагт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханд Ардын жүжигчин цолыг тус тус хүртээсүгэй” гэжээ.

Arslan.mn

ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“…Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан, соёл, сансар судлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Халийн Хатира,

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Хандмаагийн Даваахүү,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин Нямдайн Бадралхүү,

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

Төр нийгмийн ахмад зүтгэлтэн Гэлэгийн Адъяа,

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эх баригч эмч Баарагийн Буянаа,

СҮХБААТАРЫН ОДОНГООР:

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Дүгэрийн Рэгдэл,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

“Дулааны цахилгаан станц-2” төрийн өмчит хувьцаат компанийн тооцооны ахлах инженер Чойжилсүрэнгийн Баасанхүү,

“Багануур” хувьцаат компанийн Багануур уурхайн машинист Дагиймаагийн Мөнхжаргал,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

Тагнуулын Ерөнхий газрын Газрын дэд дарга, дэд хурандаа Батмөнхийн Батбаяр,

Хилийн цэргийн 0132 дугаар ангийн харуулын дарга, ахлах ахлагч Ганболдын Ганхүү,

Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Ротын ахлагч, сургагч ахлагч Гомбын Содбаяр,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Толгойт” өртөөний машинист Цэндийн Эрдэнэцэцэг,

“Модун групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий захирал Должидын Батбаяр,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:

Нийслэлийн Онцгой байдлын аврах ангийн аврагч Гомбын Отгонбаяр,

Цагдаагийн Ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа Баатарын Чойжилсүрэн нарыг тус тус шагналаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
2
628753
14 эможи

Монгол.
2021-07-12 08:09
Урьд хүзүүгүй, булчинлаг хоёрын үед талбайд жагсагчдыг одон, цолоор шагнаж байв. Одоо хийсэн бүтээлтэй хэлэх үгтнийг одон цолоор шагнадаг болов. Уухай, уухай.
Зочин
2021-07-11 18:22
Хийсэнд нь л өгсөн байна ш дээ Бас л МАН-ынхан гэж балай юм ярихаа одоо боль
Зочин
2021-07-11 18:19
Энэ удаагийн шагнал нь жинхэнэ хийж бүтээсэнд нь өгчээ .Түрүүчийнх шиг хаьтгайруулсангүйХойшид шагналын шалгуур ,үнэ цэнийг өндөр болгох хэрэгтэй шүү
үнэн
2021-07-11 14:05
Одоо зөвхөн МАН-н намын гшүүн эсвэл улаан фэнүүдэд Төрийн дээд одон медаль гардуулах болно гэдэгийг Хүрэлсүх тунхаглаж байна даа
80-с дээш насны эх орны бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө гар бие оролцон зүтгэж гавьяа байгуулсан ахмадуудхд өнөх естой шагналыг нь бүгдийг өгөө. Дараагийн үеийг шалгуур өндөр болгоорой,
2021-07-10 22:12
80 дээш настанд өгөө
зочин
2021-07-10 15:31
Социалист нийгмийг байгуулахын тулд үзэл суртал сэтгэхгүй сэтгэлгээний энэ шагнал гэдэг зүйлийн агуулга хэлбэр үндсээр нь өөрчлөх болсон шүү.Одоо зах зээлийн нийгмийг байгуулахад үр нөлөөтэй бусдыг сайн сайхан зүйл уриалсан энэ нийгмийн агуулхгад тохирсон байх ёстой .Хүн амын тал шагнал авч дууслаа ямар үр дүн бна аа.
Ц.Урсгал
2021-07-10 15:17
ТӨР ЗАСАГ УЛС ЭХ ОРОНДОО ОН ЖИЛ МЭРГЭЖИЛ УР ЧАДВАР СЭТГЭЛ ЗҮТГЭЛЭЭРЭЙ ТУУШТАЙ АЖИЛЛАЖ УЛС ЭХ ОРОНДОО ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ АЖИЛСАНД НЬ ТӨР ЗАСАГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭЖ ШАГНАСАНД НЬ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ НИЙТ ШАГНАГДСАН ТА БҮХЭНД УЛАМ ИХ АМЖИЛТ ГЭГЭЭН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ.АМЖИЛТ
keyboard_arrow_up