Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны зөвлөхөөр томилогдсон Т.МӨНХСАЙХАН гэж ХЭН БЭ? Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны зөвлөхөөр томилогдсон Т.МӨНХСАЙХАН гэж ХЭН БЭ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны зөвлөхөөр томилогдсон Т.МӨНХСАЙХАН гэж ХЭН БЭ?

2021 оны 6 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг томиллоо.   

Т.Мөнхсайхан нь анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор юм. 

Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан:

Тогтмолын Мөнхсайхан нь 1983 онд төрсөн, 2006 онд АШУИС-ийг их эмчээр төгсч, улмаар 2006 оноос ГССҮТ-д гэмтэл согог судлалын их эмчээр ажиллаж байгаад 2016 онд ГССҮТ-ийн ерөнхий захиралаар, 2019 оны долдугаар сараас УНТЭ-ийн ерөнхий захиралаар тус тус томилогдон ажиллаж байна. Тэрээр Үений дурангийн Нийгэмлэгийн захирал,  Монголын түлэнхийн сангийн тэргүүн,  Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэдэг.

Т.Мөнхсайхан нь 2006-2019 онд ГССҮТ-д ажиллаж байх хугацаандаа Монголд анх удаагаа үений дурангийн мэс засал, Хагас хиймэл үеийг солих мэс засал, Мөрний дурангийн мэс засал болон шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслуудыг тус тус нэвтрүүлэн нутагшуулсан гэгддэг. Тэрээр Монголын түлэнхийн санг байгуулснаар жилдээ 0-5 насны 60 орчим хүүхэд түлэгдэлтээс болж нас бардаг байсныг 90 хувиар бууруулж, төлбөрийн боломжгүй бага насны хүүхдүүдийн зардлыг тус сангаасаа гарган эмчилдэг байна.  Жилдээ нэг ангийн хүүхдүүдтэй дүйцэхүйц бага насны хүүхдүүдийн амь насыг аварч, эндэгдлийг бууруулж чадсан түүний гавьяаг төрөөс үнэлэн алтан гадас одонгоор шагнаж байв.

Түүний хувьд УНТЭ-ийн ерөнхий захиралаар  ажиллаж буй жил ормын хугацаанд хоёр Монголд анх удаагаа хоёр талт буюу амбулаторийн эмийн сан, цогц үзлэг, оношилгооны “Эрүүл мэндийг дэмжих төв”, эмчилгээний 10 орчим шинэ технологи, инновацийг нэвтрүүлж, 20 орчим эмчилгээ, үйлчилгээний томоохон дэвшилтүүдийг хийж, хэрэгжүүлжээ.

Т.Мөнхсайхан 14 жилийн хугацаанд 2000 гаруй өвчтөнд өвдөгний үений дурангийн мэс засал, хагас хиймэл үе солих мэс заслуудыг хийсэн хэмээн үнэлэгдэж шилдэг мэс засалчаар шалгарч байв. Т.Мөнхсайхан улсын эмнэлгийг олон улсын жишгээр хөгжүүлэх хэд хэдэн бодит алхамуудыг хийж эхэлсэн гэгдэж буй. Тухайлбал  ГССҮТ-д эмчилгээ, үйлчилгээний шинэ технологи, эмчилгээг нэвтрүүлж, хэд хэдэн мэс заслуудыг шинээр хийх боломжийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн УНТЭ дээр хагас бие даасан байдлыг цогц утгаар нь хөгжүүлэх, дан ганц улсын төсвөөр биш эмнэлэг өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой гэдгийг цогцоор нь харуулахыг зорьж буй аж.  Тэрээр тусгай мэргэжлийн гэгдэх ГССҮТ,  улсдаа хамгийн томдоо орох нэгдсэн эмнэлгийг амжилттай удирдаж буй залуу удирдлага хэмээн салбартаа зүй ёсоор үнэлэгдээд буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
26
haha an post
2
wow an post
3
yay an post
1
sad an post
2
ouch an post
1
confuse an post
5
angry an post
5
628320
174 эможи

Зочин
2021-07-05 23:33
Шударга, зарчимч, чадварлаг залуу даа. Товчоор хэлвэл удирдагч!
Зочин
2021-07-02 15:24
Сэргэлэн сэтгэлтэй менеж сайтай дарга сайд байсан нь үнэн. Эмч хүн байж ерөнхий сайдаа ерөнхийлөгч болгох ажилд гар бие оролцон тавчиктай жирэмсэн эхээр шоу хийж арчаагүй төрийн хормойн хүн болсон.Одоо тэгээд хэд хэдээрээ үхэж байгаа төрсөн болон жирэмсэн эх, ард түмний төлөө юу ч дуугарахгүй байгаа биз дээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар эмнэлгүүдийн эмч сувилагч нарыг Хүрэлсүхийг дэмжээрэй гэж дарамталсан байсан. Мөн үнэгүй сургалт өөр юуу гэсэн гэлээ юм амласан байсан.Тэр сургалт нтр нь ямар ч учиртай юм бэ. Эмнэлгийн олны масс хариуцдаг сувилахуйн дарга нь бүр ажлаа ч хийхгүй сувилагч болгоныг дэмж гэж хэлээд хөлөө олохгүй гүйж байсан. Худлаа зусарч бялдууч.Албан тушаал горилогч. Итгэж хүндэлж байсан итгэл алдарсан.
Ардын үг
2021-07-01 15:29
Сайд болсны дараанаас жирийн ард би хараад үнэнхүү ажилсаг шударга хөдөлмөрч ирээдүйтэй залуу хүн бна гэж харсан шүү сайдаас болиход нь их харамсаж ийм хүнийг ажлыг нь хийлгэхгүй байгаа хүмүүс лав юү хийж чаддаг болоод ингэж хүний мууд дурладаг бол гэж л бодогдог Хүрэлсүх хүнээ олжээ ЭМийн салбарыг зөв голдролд нь оруулж энэ шуналтнуудаас салгаж чадна гэж бодож бна ажлаа хийж чадахгүй өс санаж элдвээр хэлэгчийн үгэнд өсөхөө гоморхоод байх хүн биш гэж бодож бна үнэний төлөө сэтгэлтэй байхад ү
Зочин
2021-07-01 14:25
Chi yavj ter zahaa tseverle
У.Хүрэлсүх
2021-07-01 14:24
Ийм чапак томилоогүй шүү
Би
2021-07-01 03:21
Хөнгөлөлттэй эмний хүнд сурталыг арилгаж буян болсон шүү .Уг ЭМийн сайдаа хийж бсан бол сайн байлаа
Zochin
2021-06-30 21:19
Said baihdaa mundag ajillaj baisan.Ajiliin amjilt husie
Zochin
2021-06-30 21:05
Mundag emch dee . Ataarhuu humuusiin muu helehees bitgii shantraarai . Meddeg humuus ni taniig sainaar chin mederne .Good luck
Энхтуяа
2021-06-30 16:48
Амжилт хүсэн ерөөе. Уг нь дэвшиж байгаа нь сайн хэрэг ч эмчэар ажилласан бол олон хүнд тус болох байсан даа
зочин
2021-06-30 15:49
ажлын амжилт хүсье сайдаараа ажлаж байсан бол их юм хийх бсан дааа
Зочин
2021-06-30 13:42
Салбартаа мундагт тооцогдлх залуу удирдагч. Хүн ардынхаа төлөө их ч зүйл хийж цаашид ч зөндөө олон ололт амжилт дагуулөх болтугай.
MGL
2021-06-30 12:27
ТЭНЭГ АЛИАЛАГЧ..БӨГС ДОЛООГЧ..
зочин
2021-06-30 11:52
Зарим нь муу зарим сайн гээд хумуус маань еертее яаж хандсанаар нь дугнээд байгаа юм уу
Emch
2021-06-30 05:28
Эээ малаар юугаа зөвлүүлдийн?! Хоосон толгой мөнгөнөөс өөр бодол мэдэх зүйлгүй хоосон попрогч гар! Хувийн дурангаар гэмтэлд мөнгө хийснээс өөр гийгүүлсэн зүйлгүй ЭМ салбарыг дуусгасан энэний балгаар ЭМЯ мэдлэггүй чадваргүычүүдээр дүүрсэн нь одоо ингэж Ковидыг алдаж сүйрч байна! Гэмтэл 1 р эмнэлгийг хувьдаа авсан муу хулгайч одоо ханахгүй Сүхд зөвлөөд хорлох гэж байгаан!
Хүү
2021-06-30 00:54
Амжилт зөв зүйл маш их хийх байхаа ажилд нь амжилт. Зарим хүмүүс өөрсдөө чадахгүй бол зүгээр ажлыг нь тайван хийлгээч
Иргэн
2021-06-29 23:55
Тотгой хоосон мөнгө албан тушаалд ичихгүй биеэ үнэлж яваа өрөвдөлтэй залуу
Эмч
2021-06-29 20:12
Жирийн л луйварчин! Өөр хэн ч биш! Гэмтлийг баахан будснаас бусдаар будаа болгосон хамаг гайгүй ахмад эмч нарыг зайлуулсан одоо гэмтэлд хүнээр сургууль хийсэн баахан залуучууд л эмч болж хүнээр тоглож байна! Нэг муу луйварчны балгаар бүхэл салбараараа уналтанд орж ЭМД одоо хоосорч эхэлж эмчийн хөдөлмөр үнэгүй эмнэлэг үнэгүй юм чинь хүмүүс үнэгүйдэж ЭМ салбар хурдацтай унаж байхад юу гэнээ? Мундаг удирлагчаа???! Хуцдым бэ? 1 р эмнэлэг бизнесийн байгууллага болсон нь одоо ямар ч чадамжгүй болж эмч нар нь явж байна! Ингэж гай болсон нөхрөөс болж улсаараа хохирч байхад дэвшээд явж байдаг......
Зочин
2021-06-29 19:11
Мөнхсайханы дэмжиж байна.
Эмч
2021-06-29 19:02
Муу ёрийн зочин нэртэй хараалчид өөрсөдөө юуч хиихгүй байж зөвхөн хараана үргэлж мөнгө гэж хашгичгна өсажж яваа сайхан мэргэжилтэнг бүү хараа
Зочин
2021-06-29 17:37
Saidiin suudal 5 terbumaar hudaldaj avsan yum bol zovlohiig 10-aar gesen ug uu
Баасны нян-
2021-06-29 16:48
Баасны нянтай мах зарсан Хүчит шонхорын босс гэл үү---энэ Мөнхсайхан
Zochin
2021-06-29 15:53
Zahiin ajil tusdaa Emchiin ajil tusdaa Yamar hun bee salbaraa herhen meddegee 5 sariin hugatsaand haruulj chadsan Zahiin ajil tusdaa Mongol humuus mahaa yaj beldej iddeg bileedee Bid huduu ochood yaj iddegee martaa yu Chanaad iddeg mah bol yah vee Tuuhii jims nogoogoo l anhaarah yostoi
Иргэн
2021-06-29 13:32
Баяр хүргэе. ажлын амжилт хүнээ олж тавьсан бнаа
иргэд олон түмэн,
2021-06-29 13:21
Ганц хүнд зөвлөөд сууж байсанаас олон түмэндээ хэрэгтэй юм хийж байвал дээр биш юм байхдаа
Төрөө
2021-06-29 13:08
Мундаг хөдөлмөрч, бүтээлч, манай залуу үеийн шилдэг сэхээтний төлөөлөл болсон залууд ажлын өндөр амжилт сайн сайхныг хүсье.
зочин
2021-06-29 12:46
Мөнхсайханыг гэмхтлийн өвчтөнүүдээс мөнгө авч, үений тоног төхөөрөмж дамалж баяжсаныг л мэдэх юм байна. Бас дадлагын эмч охиныг жирэмслүүлчихээд авгай нь ирж уурлад бөөн юм болж байсаныг л мэдэх юм байна. САйн эмч, сайн сайд байсаныг нь мэдэхгүй. толгой хоосон мөнгө л гардаг засварчин л хүүхэд
иргэн
2021-06-29 12:44
Энэ биеэ үнэлэгч бацаан юугаа зөвлөх юм бэ. Зүгээр цүнх дальто баригч мөнгөний түрүүвч л биздээ. Хүн мэдэхгүй юм шиг бас зөлөх гэчихжээ
аа
2021-06-29 12:42
өөдтэй л амьтан бгаагүй үг хэл муутай илэрхийлэх чадваргүй гэмтэлд яахав дээ нэг эмчинцэр бсан бнян аавын буянд албан тушаал авч яваа л монголжингоо юм даа чадвар түй ч бхгүй
bagsh
2021-06-29 12:15
Mergejlin ajlaa hiij baisan bol iluu hun ardad heegtei baisan baihdaa. Uls tvr bol tur zuuriin ajil.
Zochin
2021-06-29 11:42
Mundag emchdee amjilt husie.saidiin ajliig Sain hiij baisan. ЭМЯ-ны Оюунсурэнг ажлаас чолоолж явуулсан ч эргээд томилогдсон бдаг. Ажлаа мэддэг, ЭМЯ-ны буруу нохдуудтэй шударгаар тэмцсэн. ХСЭ-гт ирсэн Хунд овчтэй хумууст унэгуй хагалгаа хийх асуудлыг шийдсэн нь олон гэр булийг эмчилгээний зардлаас чолоолслн байх даа. Амжилт хусье.
Зочин
2021-06-29 11:17
Мундаг залуу шүү, Ажлын амжилт хүсье.
Нохойн замаар орж дэ энэ залуу
2021-06-29 10:18
Улстөрд орсон хүмүүс алт ухсан хүмүүс өөдөлдөггүй юм. Бүгд муугаар төгсөнө. Хайран залуу. Буруу замаар явж хүн биш нүгэлийн үүр болоод дуусна даа.
Нохойн замаар орж дэ энэ залуу
2021-06-29 10:18
Улстөрд орсон хүмүүс алт ухсан хүмүүс өөдөлдөггүй юм. Бүгд муугаар төгсөнө. Хайран залуу. Буруу замаар явж хүн биш нүгэлийн үүр болоод дуусна даа.
Зочин
2021-06-29 10:04
Муу хүнийг зөвлөх болгож дээ хүчит шонхор захын эзэн, барилгын компанитай 1р эмнэлэг, гэмтлийн эмнэлгийг өөрийнхөө компаниар их үнээр засуулсан 1 эмнэлгийн зарим хэсгийг хувьчилж авсан шуналын тулам эмч нарын хахуулийн загалмайлсан эцэг сайдын тушаалыг худалдаж авсан хүн дээ. Уг нь чадалтай мэс заслын эмч эмчээ хийгээд л явж байхгүй дээ эмч нарын жагсаалыг цалинжуулсан гэсэн дээ мөнгөтэй хүмүүс албан тушаалын наймаа хийгээд байгаа нь хждлаа биш номин, батцэцэг, сарангэрэл сү батболд ундармаа
Зочин
2021-06-29 09:45
ЭМ-н сайд байхдаа богинохон хугацаанд их ажил эхлүүлж хэрэгжүүлсэн ард иргэд үр шимийг хүртэж яваа шүү дээ Ажлын амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Зочин
2021-06-29 09:36
эрүүн мэндийн салбар, ХӨСҮт-ийн бугласан идээ бээрийг хагалж, шахсан хүн
Баагий
2021-06-29 08:46
Сайхан худлаа шаах юм аа намтар нь 2012 он хүртэл америк байж бгаад ирсэн нэлээн мөнгө хаяж дарга болсон улсын мөнгийг их цусалсан даа
Зочин
2021-06-29 08:18
Шал хэрэггүй хүнийг зөвлөх болгож дээ. Муу санаатай муухай залуу
Зочин
2021-06-29 08:04
Хүрэлсүх зөвлөхөөрөө авч байхаар сайд болгохгүй дээ их юм хийх мундаг залуу даа энд Хүрэлсүх алдсан байна харамсалтай
Зочин
2021-06-29 07:55
Зөвлөхөөр авч байхаар ЭМСайд болгосон бол ард түмэнд хэрэгтэй ажлаа маш сайн хийдэг залуу байлаа Хүрэлсүхийн зөвлөх боллоо гээд юу хийх юм
Zochin
2021-06-29 06:37
Ухаан нь байхад хэн юу ч хэлсэн ард түмэнд тустай ажил хийж л таараа, амжилт, үйлс нь өөдрөг байг. Сэргэг сийрэг ухаантай хүү Монголд төрсөн нь азтай
Ariunbayar
2021-06-28 23:56
Sain xvn gej boddog shv
Зочин
2021-06-28 23:23
Эрүүл мэндийн салбарт олон өөрчлөлтийг хийж чадсан хүндээ таньд амжилт хүсье
Иргэн
2021-06-28 23:14
Чадвартай залуу, хөгшин хувалзнуудыг дийлэлгүй буусанда. Эрүүл мэндийн бугшсан идээ бээрийг хага шахах байсан юм. Мөнгөтэй нүдний хор нь гарсан залуу хүнд атаархагчид олон. Өлөнгүүд барьж идүүлж болохгүй, ард олондоо тустай үйлс ихийг хийгээрэй.
ккк
2021-06-28 23:10
арганүй дээ 5 тэрбумаар сайдын суудлыг авсан даан ч чадал нь хүрээгүй тэгээд нам мөнгийг аваад үрсэн юм чинь нэг сэтэр өгөхгүй бол болохгүй ш дээ
Зочин
2021-06-28 22:38
Ёстой дэмжиж бна. Сайн эмч, сайн ч хүн. Ажилд нь амжилт хүсье.
Oyunas
2021-06-28 22:36
Emch hvn bj maniihaa zahiig tsewer bailgaj ervvl ahuig ni hangaach,mungunii mashin yum u?
Зочин
2021-06-28 22:23
Amjilt. Mundag hun shuu
Зочин
2021-06-28 22:22
Мундаг эмч эрүүл мэндийн салбарт мэдэгдхүйц өөрчлөлтийг хийсэн зөв сэтгэлтэй зөв хүн гэж дүгнэдэг.Амжилт хүсье
далай
2021-06-28 22:13
muu yum hiisen huni ur huuheded ni saingui gedgiig medej avaa.
Зочин
2021-06-28 22:11
Сайд байхдаа их юм хийсэн ард түмэн буян хишгийг нь хүртэж байгаа
keyboard_arrow_up