Х.Баттулга Монголын Ардчилсан холбоонд МОНГОЛ УЛСЫН БААТАР цол хүртээсэн гэв үү Х.Баттулга Монголын Ардчилсан холбоонд МОНГОЛ УЛСЫН БААТАР цол хүртээсэн гэв үү
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баттулга Монголын Ардчилсан холбоонд МОНГОЛ УЛСЫН БААТАР цол хүртээсэн гэв үү

2021 оны 6 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр 209 дүгээр зарлиг гаргаж, “Монголын Ардчилсан холбоо” /МоАХ/ төрийн бус байгууллагыг Монгол Улсын баатар цолоор шагнасан байна.

Монгол Улсын Баатар цолоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Шударга бус, хараат дэглэмийн эсрэг өөртөө эзэн байх, үндэстнээ хамгаалах, эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн мянга, мянган залуусын үүсгэл санаачилгын илэрхийлэл болж үүсэн байгуулагдаж, Ардчилсан хувьсгал болон байгуулагдсанаас хойших түүхийн туршид ардчилал, шударга ёсны төлөө тэмцсэн нийт иргэдийн нэгдэл болсон “Монголын Ардчилсан холбоо” төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагнаж, баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус байдал, эрх мэдэлтнүүдийн зүй бус үйлдлийн эсрэг тэмцэж ирсэн “Монголын Ардчилсан холбоо”-ны нийт гишүүд, дэмжигчид болон Монголын нийт иргэдийн шударга ёсны төлөөх тэмцэл өрнөн бадарч, Монгол Улсад шударга ёс тогтох хүртэл шударга ёсны ариун үйлсийн төлөө тэмцэж буй нийт иргэдээ Монгол түмнээрээ үргэлжид уухайлан дэмжиж байхыг уриалж байна” гэжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
7
wow an post
5
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
9
628235
51 эможи

Зззз
2021-06-26 22:47
Хүндэлж бсан юм!! Арай л шог новш
Ииргэн
2021-06-26 17:17
Зөв байнаа..шударга иргэдийн байгууллагыг шагнажээ.хулгайч луйварчид алуурчид атаархаж үхэх нь л дээ.Ардчилалд баяр хүргэе.
Зочин
2021-06-26 11:39
Баатар гэдэг цол үнэ хүндгүй болжээ
зочин
2021-06-26 08:32
бүгс улайхаа ч болилоо доо....баатар, энэ алдар хэн хүнд барьдаг хадаг биш юм шүү..
Зочин
2021-06-26 06:51
Надад Гавьяат Ганзагачин цол тэмдэг олгохоо мартчихжэ Женко минь ээ. Ккк
Зочин
2021-06-26 00:01
Жинхэнэ луйварчин пиздаа үхсэнийх нь баатар энэ холбоо хэзээч сайн юм хийгээгүй
kkk
2021-06-25 22:04
manai bairnii soh gaigui sjillad bg shd ee yamar neg tsol bn uu baatar bsn ch yah ve
Д Тогтохсүрэн
2021-06-25 19:01
Зөв шүү дэмжиж байна Ахмад гишүүн байна 1989оны гишүүн байна та бүхэндээ амжилт хүсье
Зочин
2021-06-25 18:26
Зөв шдээ МоАХ БААТАР ЦОЛ ӨГӨХ ЗӨВ . МОНГОЛЫН АНХНЫ БААТАР ХОЛБОО БОЛЛОО.
Иргэн
2021-06-25 18:22
Жeнко өөрийгөө шагначихсан юм биш үү ккк
Ss
2021-06-25 18:00
Ardchilsan holboog Baatar tsol geheer gaihaad bhiin bi oilgohguimooo
keyboard_arrow_up