У.Хүрэлсүх: Ардчилсан шударга төрийг ЖИНХЭНЭ УТГААР нь байгуулна У.Хүрэлсүх: Ардчилсан шударга төрийг ЖИНХЭНЭ УТГААР нь байгуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: Ардчилсан шударга төрийг ЖИНХЭНЭ УТГААР нь байгуулна

2021 оны 6 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэддээ хандан үг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 

Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Миний Монголын эгэ нэгт ахан дүүс ээ, Монгол Улсын Их хурал, Засгийн газын эрхэм гишүүд ээ,   эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө!

Миний бие бүтэн заяат туурга тусгаар Монгол Улсынхаа төрийн тэргүүний төрийн сэнтийг түшиж, Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргийг шударгаар сахин биелүүлэхээ андгайлан Монгол төрийн тамгыг ёс төртэйгөөр гардан авлаа.Эгэл жирийн жолоочийн гэр бүлд төрж өссөн надад буурал дээдсээс өвлөгдөн ирсэн аугаа түүхт Монгол төрийг тэргүүлэх их хувь заяа оноож, өндөр итгэл найдвар хүлээлгэсэн эрхэм хүндэт ард иргэд, сонгогч түмэндээ гүн талархал илэрхийлэн мэхийн ёсолъё. Намайг төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн бурхны орноос харж байгаа аав ээждээ, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё. 

Миний бие энэ их итгэл найдварыг, ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж,   улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахын төлөө хичээн зүтгээрэй гэсэн манай ард түмний асар их захиас даалгавар үүрэг хариуцлага хэмээн би хүлээж авч байна.

Энэ удаагийн сонгуульд надтай хамт нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажилласан Х.Баттулга танд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Эрхэм хүндэт ар иргэд ээ, монголчууд бид эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж, шударга ёсны хүсэмжлэл, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй ард түмэн. Энэхүү эрх чөлөө, шударга ёс, үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн ямагт үеийн үед тэмцэж ирсэн түүхтэй. Чухамхүү шударга ёс тогтсон тэр л нийгэмд ирээдүйдээ итгэлтэй сэтгэл хангалтай аз жаргалтай амьдрахы учиртай. Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж мөрөөдөж, шахаж шаардаж байна. 

Нийгэмд шударга ёс тогтооход хараат бус шүүхийн тогтолцоо прокурорын байгууллагатай байх явдал юм. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүхчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх , шүүх прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн тогтолцоог бий болгохын тулд нэн чухал шаардлагатай байна.

Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг, ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
6
628234
20 эможи

Гангаа
2021-06-30 22:41
Шударга ёс авилгад идэгдсэн төрийн томчуудын офшорын хөрөнгийг татаарай даа
Zochin
2021-06-28 21:13
Erunhiilugchuu 14 terbumaa kazinodson ard tumendee uguuvcheehadgslamjniihaa heden rerbumii nhaa eh uusveriig tailbarlaach turees tursen ter bumtan minee
Иргэн
2021-06-28 21:07
Хүрэлсүх өчнөөн хүн үхлээ өвдлөө таавчиктай ганц хүүхнийг өрөвдөөд огцорч байсан одоо огцроочээ бидэнд хэлсэн үгэндээ хүрдэг дарга хэрэгтэй байна. Ундармаа, сү батболд, ждучид, офшорчид, казиночид, луйварчдаасаа ард түмний хөрөнгийг авч өг туйлдсан энэ үeд нь өг.чадахгүй бол огцор
Зочин
2021-06-28 20:54
Хүрэлсүхийн шинэ томилгооноос харахад хэлсэн үгэндээ эзэн болохгүй нь харагдлаа .сарангэрэл авгайгаа элчин сайдаар томилно гэнэдээ зөвлөхүүд нь дандаа луйварчдын үр хүүхэд хамсаатнууд ичээсэй
Иргэн
2021-06-27 18:07
Оюун эрдэнээ ахдаа өгөх 10 тэрбумаа ард иргэддээ зориул өөр аргаар хайрт ахдаа мөнгө олж өг. Вакцин хийлгээд элийрчээгүй л юм бол ядарсан иргэд чинь өвдөөд үхээд дууслаа. Муу ждучин луйварчаан
Зочин
2021-06-27 17:58
Шинэ хаанд хүмүүс их дургүй л байх юм даа .Хамт казинодож байсан батцэцэгийгээ саыд болголоо сарангэрэлийгээ эрүүл иэндийн сайд болгоод хэл ам гарангуут татлаа ковидыг алдахад мэргэжлийн бус энэ авгаы их туслалцаа үзүүлсэн дээ. Энэ улсууд идэж ханаж ,цадсан бол одоо ард түмнээ харж үзээсэй дээ нүглийн хар төлөөс байдаг гэдгийг үргэлж санаж яваарай даа
Зочин
2021-06-27 16:56
Naadmaa ireh jil hiie. Odoo humuus uhej baihad emlegtee mongoo zartsuulii
Bakker
2021-06-26 21:55
Naadmaa aimg sum hot gelgvi zereg hol horiond hiiyaa
keyboard_arrow_up