Ерөнхийлөгч ЖДҮХС-ийн зээлийн асуудлаар ял аваад байсан 2 ЖДҮ-чинг уучлав Ерөнхийлөгч ЖДҮХС-ийн зээлийн асуудлаар ял аваад байсан 2 ЖДҮ-чинг уучлав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч ЖДҮХС-ийн зээлийн асуудлаар ял аваад байсан 2 ЖДҮ-чинг уучлав

2021 оны 6 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа өнөөдөр /2021.06.25/ дуусч байна. Тэрбээр буухынхаа өмнө 13 хүнд уучлал үзүүлсэн бөгөөд түүний дотор Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нар багтсан талаар өмнө бид мэдээлсэн.

Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга ЖДҮХС-ийн зээлийн асуудлаар ял аваад байсан хоёр ч ЖДҮ-чинд уучлал үзүүлэв.

Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих сангаас хамаарал бүхий этгээдийнхээ компанид нэн хөнгөлөлттэй зээл авч өгсөн хэргээр гурван жил зургаан сар хорих ял шийтгүүлсэн юм. Харин УИХ-ын гишүүн асан Г.Солтаны хувьд ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь батлагдаж, гурван жилийн хорих ял сонсон эдэлж байсан бөгөөд 2021 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлснээр суллагдсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628210
0 эможи

Зочин
2021-06-25 10:01
Энэ Дамба-очир хэрэггүй байсан юм . Энийг үлдээхгүй
Зочин
2021-06-25 08:55
хөөрхий амьтан ялагдаад дуусчээ. оймс гозойхоос яасан их айж вэ
keyboard_arrow_up