Ерөнхийлөгч өрх бүрд САЯ ТӨГРӨГ өгөх тогтоолын төсөл өргөн барилаа Ерөнхийлөгч өрх бүрд САЯ ТӨГРӨГ өгөх тогтоолын төсөл өргөн барилаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч өрх бүрд САЯ ТӨГРӨГ өгөх тогтоолын төсөл өргөн барилаа

2021 оны 1 сарын 08

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа.

Тодруулбал, өрх бүрд нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна. 

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 9 сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзсэн тул ийнхүү төсөл өргөн барьжээ. 

Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна.

Цар тахлын аюул гамшгийг даван туулахын тулд ард иргэддээ мөнгөн тусламж үзүүлэх, худалдан авалтаар нь дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлэх зэрэг нэн оновчтой, тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж буй дэлхийн улс орнуудаас манай улс туршлага судалж, цаг алдалгүй авч, хэрэгжүүлэх шаардлагатай гэж Ерөнхийлөгч үзэж байгаа аж. 

Ерөнхийлөгч өмнө нь буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлж, төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхийг санал болгосон.

Дараа нь арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 2021 оны улсын төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилтыг хангахын тулд улсын төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн он солигдох мөчид ард түмэндээ хандан дэвшүүлсэн мэндчилгээгээрээ дамжуулан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилгаа дахин дэвшүүлж байв. 

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг эндээс үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622611
7 эможи

Зочин
2021-01-12 21:22
зөв
Зочин
2021-01-12 21:20
Ерөнхийлөгчийн саналыг их хурлын гишүүд нь дэмжээд өгвөл ард түмэнд энэ хорио цээрийн үед их хэрэгтэй байна
Zochin
2021-01-09 18:06
Butehgyi sanal gargaj olnii taashaal avah sanaatai. Zuv setgeltei baih heregtei ZG chadlaaraa hicheej baina. Irgediig yimuuleh hereggyi. Hodood iig ne tetgeheer Irgediinhee tarhiig tejeehed anhaardag boloosoi
Нэргүй
2021-01-09 17:45
Эхлээд хэний ямар мөнгийг хэдий хэмжээгээр оруулж ирэв гэдгээ тодорхойлчих?! Дараа нь наад саналаа тавьж хуулиа гаргаад шийдчих?! юүч хийгээгүй болоогүй байхад худлаа шоудах хэрэгггүй?! Ер мөнгөгүй ЗГ-аа шахаанд оруулах, мөнгө нь байгаа ч дансыг нь улайлгах эрсдэлтэй алхам луу түлхэж дарамтлаж шоудна гэдэг төрийн хүмүүст байж болошгүй авир шүү?!
Зочин
2021-01-09 17:45
Эхлээд хэний ямар мөнгийг хэдий хэмжээгээр оруулж ирэв гэдгээ тодорхойлчих?! Дараа нь наад саналаа тавьж хуулиа гаргаад шийдчих?! юүч хийгээгүй болоогүй байхад худлаа шоудах хэрэгггүй?! Ер мөнгөгүй ЗГ-аа шахаанд оруулах, мөнгө нь байгаа ч дансыг нь улайлгах эрсдэлтэй алхам луу түлхэж дарамтлаж шоудна гэдэг төрийн хүмүүст байж болошгүй авир шүү?!
Иргэн
2021-01-09 17:45
Эхлээд хэний ямар мөнгийг хэдий хэмжээгээр оруулж ирэв гэдгээ тодорхойлчих?! Дараа нь наад саналаа тавьж хуулиа гаргаад шийдчих?! юүч хийгээгүй болоогүй байхад худлаа шоудах хэрэгггүй?! Ер мөнгөгүй ЗГ-аа шахаанд оруулах, мөнгө нь байгаа ч дансыг нь улайлгах эрсдэлтэй алхам луу түлхэж дарамтлаж шоудна гэдэг төрийн хүмүүст байж болошгүй авир шүү?!
Иргэн
2021-01-09 09:22
Ерөнхийлөгчийн санал маш өв зүйтэй санагдаад байна.Ерөнхий сайд маань улс төржилгүй шийдчихээсэй. Би Баттулга ерөнхийлөгчийг трүүчийн
Зочин
2021-01-08 19:39
Энэ санал бол бүтэхгүй ээ. Баттулга дахин нэр дэвшинэ, тэгээд гарна гээд мөрөөдөөд бна уу? Их хурлын гишүүн хүнийг хилс хэргээр ч хамаагүй шоронд хийж болдог юм чинь төмөр зам барина маш их зувчуулж ерөнхийлөгч болсон хүнийг хууль хяналтын байгууллагууд яагаад шалгаагүй бна.
Зочин
2021-01-08 17:34
Зочин
2021-01-08 16:40
УИХ-ын гишүүд эрээн мяраан тойргоос царцаа нүүлгэж, мөнгө төгрөг тарааж гарсан болдог. Харин Ерөнхийлөгч улсынхаа насанд хүрсэн бүх иргэдээс сонгогддог. Ерөнхийлөгчөө хүндэтгэх хэрэгтэй баймаар. Улсын өрхийн тэргүүн шүү.
keyboard_arrow_up