Өвөлжилт хүндэрснээр 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарчээ Өвөлжилт хүндэрснээр 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өвөлжилт хүндэрснээр 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарчээ

2020 оны 10 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ган болсон зарим аймгийн малчдын зүгээс малын ашиг шим, малчдын орлого эрс буурч, тарга тэвээрэг авч чадаагүй мал туувар даахгүй байгаа, цаашид өвөлжилт хүндэрвэл олон тооны мал хорогдох нөхцөл байдал тулгараад байгаа талаар хэлж, холбогдох газраас яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.

Иймээс ган болсон зарим аймаг, сумдын иргэд, малчдаас тавьсан хүсэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүстэй өчигдөр уулзалт хийж, санал солилцлоо.

Холбогдох судалгаагаар 2020-2021 онд ган болсны улмаас өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын 75 сумын 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарсан байна.

Үүсэж болзошгүй эрсдлийг хараад суух биш, урьдчилан тооцож, хохирол багатай даван туулах менежментийг цаг алдалгүй хийж, төр, хувийн хэвшил хамтран холбогдох шийдвэрийг богино хугацаанд гаргаж ажиллах нь хамгийн зөв шийдэл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620549
0 эможи

Баатарцогт
2020-10-20 10:21
Малчид нэг ч төгрөгийн татвар төлдөггүй Өөрспийн малаасаа мах сүү ноос ноолуураа борлууллаад ашиг олчихно мөн тэгээд ноос мах ноолуур одоо сүүний урамшуулал авчихна Эд татвараа шударгаар төлөөд л хэрэгцээтэй үед эь төрөөс дэмжлэн авах ёстрй биш үү Хот суурин газарт элдэв өвчин гамшиг тохиолдоход 1 төлөг 1 тлгоо аарц сүү өгсөн малчин хэд байдаг бол зуд боллоо өвөлжилт хүндэрлээ гээд улсын нөөцаас хэдэн тонноор нь өвс тэжээл тусламж болгоод л өгдөг ингэж жирийн татват төлөгчдийн мөнгөөр сонгууль дөхөхөөр улс төр хийдгээ болих хэрэгтэй Малчдаас шударгаар татвараа ав
Зочин
2020-10-19 17:28
Зочин
2020-10-18 14:07
Зочин
2020-10-18 12:31
сонгууль болохын өмнөх өвөл хөдөө рүү хөдөлж эхэлж байгаа нь энэ
keyboard_arrow_up