7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 19, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчийн хүчийг үзэх ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ

админ
2020 оны 1 сарын 06

Arslan.mn

Аливаа сав багтаажаараа. Арван литрийн битонд хорин литр ус багтдаггүй. Хэнд ч ойлгомжтой энэ хуулиас давбал халина, асгарна, хэрээс хэтэрнэ. 2019 оны сүүлчийн мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2020 оныг угтсан мэндчилгээ иргэдийг хоёр талцуулав. Шинэ оноо бид фэйсбүүк дүүрэн маргаанаар эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн нь зээлтэй хөгшдийн магнайг тэнийлгэсэн бол энэ хэрээр эсэргүүцэгчдийн дуу хоолой ч сонсогдов. 

“Эдийн засаг элгээрээ хэвтэнэ, төгрөгийн ханш суларна, иргэдийн нуруун дээрх дарамт ихэснэ, Салхитын мөнгөний ордыг хэрхэн, ямар замаар эргэлтэд оруулах нь тодорхойгүй, ХААН банкны тавь гаруй хувийг Ерөнхийлөгч эзэмших гэж байгаа. Энэ бол хааны банк. Ихэнх зээл ХААН банкнаас гардаг. Өөрийн банкаа өр тэглэх бодлогоор дэмжлээ, тэтгэврийн зээлийг хөгшчүүд биш хүүхдүүд нь авч хэрэглэсэн байдаг.
Тиймээс хөгшчүүдийг биш хүүхдүүдийг нь давраасан шийдвэр байна, энэ бол сонгуулийн шоу, ахмадуудад тэтгэврээ зээлээд байх хэмжээний мөнгө хэрэг болдоггүй, хамгийн зарлага багатай амьдардаг хүмүүсийн зээлийг тэглэнэ гэдэг бол тэнэглэл...” гэхчлэн эсэргүүцэв. Нөгөө талд “Ерөнхийлөгчдөө баярлалаа, залуу насныхаа хөдөлмөр, хүч, хөлсийг улс орныхоо бүхий л салбарт зарцуулчихаад эцэст нь 300 мянган төгрөгийн тэтгэвэрээ урдаа нэг хойноо хоёр болгон амьдардаг ахмадуудынхаа нурууг тэнийлгэж сэтгэлийг амраасан шийдвэр гаргалаа, эдийн засгийн хөшүүрэг болсон хулгайлагдсан боломжуудаа сэргээе, албан тушаалтнуудын шат, дамжлага болгондоо гувчуулдаг мөнгийг тэтгэврийн зээлийн хэмжээтэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай...хэмээн шуугицгаав. 
Хэдийгээр хэн хэнийг нь буруутгах аргагүй ч аль нэг талд нь зөвөтгөл арай илүү жин дарж байх ёстой. Дээр дурдсанчлан савныхаа багтаамжийг мэддэг байж аливаа юмсыг шанагаддаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан байдаг. Улс орны эдийн засгийн орчны багтаамж, ачаалал, боломжийг мэддэг байж гэмээнэ шийдвэр гарна. Түүнээс дан ганц Х.Баттулга гэж эрхэм олон нийтэд таалагдахын тулд тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээн шийдээгүйг бид ухааръя. 
Яагаад болохгүй гэж. Тэтгэврийн зээл нэрээр гарсан мөнгөний хэмжээ 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар 776 тэрбум төгрөг байна. 309 мянган өндөр настан тэтгэвэр авч байгаагаас 75.4 хувь нь буюу 233 мянган ахмад банканд зээлтэй байна. Энэ нь банкуудын зээлийн багцын 4.3 хувийг эзэлж байгааг албаныхан хэлж байна. 
Өдгөө Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Үр хүүхдийнхээ гарыг харсан, хүргэн бэрийнхээ гэрт аль нэг буланд нь нүд үзүүрлэгдэн амьдардаг, өөрийн гэсэн орох оронгүй, сүү, талхаа дураараа аваад идэх боломжгүй иргэдийн олонх нь ахмадууд байна. Арай чадалтай нь тамхи, бохь ширхэглээд гудамжинд хоногийн хоолоо залгуулдаг бол таяггүй л бол алхаж гишгэж чадахаа байсан, тэргэнцэргүй л бол хэвтэж сууж чадахгүй болтлоо ядарсан буурлууд 230 мянга хол давсан шүү, Монголд. Хөгшин хонины насгүй болсон буурлууд сэтгэл амар нүд аних эрхгүй болтлоо дөнгөлүүлчихсэн байсан тэтгэврийн зээлээ тэглүүлчихээ л биз яадаг юм, адгах шалтгаан лав алга хэмээн зөрүүдлье. Хэдийгээр маргаашаа бодох ёстой ч Ерөнхийлөгчийн энэ шийдвэрээс ойрд мэдрээгүй хүндлэл, хайр, төрийн ивээл, хөгшчүүдээ бодох цаг ирснийг хэн бүхэнд сануулсан жудаг мэдрэгдээд байгаад нь илүүтэй баярлав. Ээж ааваас унаагүй эрх мэдэлтэн үгүй билээ. Зээлийн өртэй 233 мянган ахмад дунд үр хүүхэд нь боломжийн ажил амьдралтай нь ч бий, боломжгүй зээлийг нь зээлээд идчихсэн нь ч бий. Тэтгэврийн зээлийн зарцуулалтын эздийг яллахгүйгээр ахмадууд зээлийн дарамтгүй сар бүр гар дээрээ тэтгэврээ авах эрх чөлөөтэй болсон нь баяр юм аа. Төрсөн бие нь ч эзэндээ таалагдахаа байсан энэ цагт төрийн шийдвэр нийт олонд таалагдахыг хүлээнэ гэдэг боломжгүй цаг үед бид амьдарч байна. Тиймээс улс орныхоо эдийн засгийн багтаамжийг мэдсэн бол савныхаа хэмжээгээр иргэдээ баярлуулдаг байя. 
2010 оноос хойш монголчууд, Монголын төр хэдэн арван удаа 700 тэрбумыг салхинд хийсгэсэн зам мөр балраагүй байна. Тухайлбал, 2010 он. Монголчуудын гарт бүүхэл тархинд ухаалаг утасны тухай ойлголт байгаагүй цаг. Энэ үед “Атрын III аян” нэрээр 700 тэрбумыг зараад тариалах үргүй болтлоо дампуурч байсныг нэрлэе. Мөн 2004 оноос эхлэлтэй МИАТ компанийн үе үеийн удирдлагууд нууцалсаар ирсэн “Дайны эрсдлийн даатгал” нэртэй 700 сая ам.долларын луйврыг нэрлэж болно. Энэ луйвар 2013 онд ил болсныг онцлоё. Үүнээс гадна 2010 оноос хойш  нийслэлийн утааг арилгах нэрээр бид хэчнээн тэрбум төгрөг төсөвлөж салхинд хийсгэв, Мэргэжлийн хяналтын, гаалийн гээд хэчнээн байцаагчийн албаны болон амины сейф, оймс, ор, ширээний шүүгээнээс их хэмжээний мөнгө олдов, АН, МАН, МАХН гээд улс төрийн намууд бүгд хүүхдийн 20 мянган төгрөгөөс эхлээд  иргэн бүрт сая, хоёр сая төгрөг, хосуудад 500 мянган төгрөг амлаад заримыг нь шууд бэлэн мөнгөөр нь тараасан бол зарим нь тэгсгээд эсэргүүцэлтэй тулаад замхарч байлаа. Одоо ч гурил, будаа, тавагийн боов болж хэлбэрээ өөрчлөөд иргэдийн гарт очиж байна. Сонгууль угтсан өглөгийн хишиг өнгө, хэлбэрээ өөрчлөөд өнөөдрийг болтол иргэдэд очсоор байгаа энэ үед ҮАБЗ ахмадуудын амьдралд бодит дэмжлэг болохуйц шийдвэр гаргасныг Ерөнхийлөгч дуулгаж байна. Эдийн засаг элгээрээ мөлхөхийг, Монголын маргааш төгрөгийн ханш суларна гэдгийг бид өнөөдөр л ухаарч байгаа нь сайн хэрэг. Мянга мянган олигархитай, эдийн засгийн алуурчидтай Монгол шиг улс орон ахмадуудын зээлийг тэглэснээс айх биш юм аа. Өдөр бүр төсвийн зарцуулалтад хяналт тавих ёстой. Улс төрчид хаана, ямар мөнгө угаагаад, хувийн бизнесээ томруулж хувийн хаусаа олшруулаад байгаад бид санаа зовох ёстой юм. Маргалдаж хүн нэг бүрээр нь авч хэлэлцээд нийгмийн доог болгох ёстой юм. Түүнээс өр гээч дөнгөнөөсөө арай гэж салж буй ахмадуудтай барьцах тэднийг улс орны эдийн засгийг элгээр нь мөлхүүлж байгаа шимэгчид болгон хувиргах ёсгүй ээ. 
2019 оны сүүлээр УИХ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний ордоос олборлосон цэвэр мөнгөний дээжийг Монголбанканд тушаасныг энд онцлоё. Ингэхдээ “Үндсэн хуулийн 6.1-т “Газар, газрын хэвлий, ой, усны нөөц ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Энэ баялгийг урт хугацааны бодлогод үндэслэн, үр өгөөжтэй ашиглана. Орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмыг бид Үндсэн хуульд оруулсан. Энэ зарчим бодитоор хэрэгжиж байгаад баяртай байна” гэсэн. Яг үүнтэй зэрэгцээд Салхитын мөнгөний ордыг эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр “Таван жилийн хугацаанд 750 тонн мөнгө олборлон цэвэршүүлнэ” гэсэн төлөвлөгөөгөө танилцуулсан билээ. Энэ бол эдийн засгаа хөшүүрэгдэж болох ганц л орд. Эдийн засгаа дэмжиж болох багтаамжтай ганц л сав. Ийм алт, мөнгөний олон сав монголд бий. Иргэдэд ээлгүй ийм олон ордыг бид ашигладаг ч эзэд нь урд хөршийн луухаан байх нь бий. Юутай ч нэг удаа ч болов ахмадуудад хаяглагдсан халамж гэнэ үү, хайр хишиг гэнэ үү хамаагүй ээ, баялгийн хуваарилалт иргэн рүү эргэсэн нь сайхан юм аа. Цэгцгүй сүрэг, цэцгүй харваач гэж үгүй. Улс орныхоо мөнгөний савыг мэддэг бол Ерөнхийлөгч түүний дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр зөв болно. Саваа мэдэхгүй сагасан бол ахмадууд амтай болгоны алчуур болж ял, зэмийг нь хүртэх тул зээл тэглэсэн шийдвэр буруу болж асуудал дуусна. Тиймээс буруу зөвийн тэгийг бурхан биш Ерөнхийлөгч, ҮАБЗ үүрч дүнгээ тавиулах учиртай билээ. Салхитын мөнгөний орд тойрсон маргаан өрнөж эхэлсэн өдрөөс л төр эдийн засгийн эргэлтэд оруулахаар зэхэж хэргийг гялалзуулж үүнд холбогдох шүүгчдийг толгой дараалан шалгаж эхэлсэн байх дүр зураг харагдаж байна. Тэгэхээр тэр үеэс л төлөвлөгөө нь гарч олон нийтэд уг шийдвэрээ мэндчилгээ болгон задалж байгаа нь 2019 оны арванхоёрдугаар сарын 31 байжээ. ҮАБ гэнэт ганцхан өдөр уг шийдвэрийг ярилцаад гаргахгүй ээ. Төлөвлөж, судлаад асуудлыг боломжтой гэж үзсэн байж таарна. Хэдэн сар өртөөлж гарсан ийм шийдвэрийг өнөөдөр  нийтээрээ эсэргүүцэж талцах утгагүй учир зөв буруугийн дэнсийг цаг хугацаанд нь даатгах л боломж бидэнд байна. Тиймээс өнөөдрийн гэмийг маргааш үүрэх хүч Ерөнхийлөгчид бий эсэхийг ирээдүйд бид хамтдаа үзэх нь ээ.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
612311
8 эможи

Zochin
2020-01-08 15:38
Zeelgvi ahmaduudiig hvv tulj zeel awaagvi gj shagnah bolhoor bna uu argagvin erhend buruu harj uilj zuw harj ineej bgaad hamag munguu hvvnd ugch bankuudiig haramsahgvigeer tetgej bsan ugsniihuu hariud gants udaa bayrlah gj bhad ni yah gesiimdee huurhii hugshin honinii nasgvi amitad sgvvdee
Баяраа
2020-01-07 23:31
Энэ хачин хачин юм яриад байгаа хүмүүс ичээч хөгшчүүлэн нэг удаа магнайг нь тэнийлгэж болдоггүй юм уу? аан үр хүүхэд нь авч л байг өөр хэн нь авахын хүүхдүүдээ гэрлүүлэх амьдралд нь залгуулах гээд л зээл авч байгаа биз дээ зээлээ авч өгөхгүй гудманд гуйлга гуйгаад зогсох уу? тээ барьцаад байхаар бна гэж үү? Харин төрдөө баярла боломжоороо зээл аваагүй хүмүүс байгаа биз тэднийг яагаад харж үзэх гэж энэ зээлтэй хүмүүс чинь хүүнд. нилээд их мөнгө төлж байгаа аргатай бол авахгүй байхыг л бодно биз дээ
Өндөр настан
2020-01-07 18:37
Би 21 настайгаасаа хойш 38 жил хүнд хортой уурхайн нөхцөлд ажиллаад тэтгэвэрт гарсан. Тэтгэвэр маань 820 мянган төгрөгөөр тогтсон. Оны өмнөхөн Солонгос улсад уушигны хагалгаанд орох зорилгоор тэтгэврээ зээлээд 16 сая төгрөг авсан. Амьтан ах дүү, үр хүүхдүүд маань бас нэмэгдээд хагалгаандаа амжилттай орсон. Тэтгэврийн зээлийн үлдэгдлийг маань тэглэж өгч буй төр засагтаа гүнээ талархал илэрхийлье.
Зочин
2020-01-07 18:31
Ахмадаа ялгаж яасан ч болохгүй Бүгдэд нь 2 саяыг өгчих Энэ нь шудрага шүү
Зочин
2020-01-07 14:48
Ерөнхийлөгч зөв шийдсэн баярлалаа
Зочин
2020-01-07 14:32
Улсаа сөнөөх тухай ярьдаг лалар пизда
Зочин
2020-01-07 01:07
Пиздаа л гэдэг хараал хэлийдаа буруу шийдвэрийг өөр юу ч гэхэвдээ баттулгаа чамайг дэмжиж байлаа чамаГ одоо дахиж сонгохгүйэ гүйцээ
Иргэн
2020-01-06 15:21
Ерөнхийлөгч өө, Та 3 зөв шийдвэр гарсан.
Zochin
2020-01-06 15:06
Bikh alhmaduudad adilkhan mongo ogson deer shuu de
Zochin
2020-01-06 14:36
Er ni iim teneg sanaa gargaj bdag Teneg erhonhiilogch
Зочин
2020-01-06 14:36
Юун 10 сая 20 сая төг зээлтэй хүмүүс ч байна. 300000 мян төг аваад зээл авч чадаагүй сүү, мах эм тариа гээд дуусчихдаг ахмадууд бна. зээл аваагүй маргааш өдөрөө болгож бгаад ахмад бууралуудаа бас бодох хэргэтэй .Шударга эмх цэгцтэй нэг чахмадуудыг гомдоогүй байх гэж найдваж байна. Ерөнхийлөгч өө, Та зөв шийдвэр гарсан
Зочин
2020-01-06 14:17
зочин
2020-01-06 13:56
улсад хөдөлмөрлөж үзээгүй нөхдүүд элдэв аргаар өндөр тэтгэвэр тогтоолгосон. хөдөлмөрлөж татвар төлж байсан нь 300000 гавч байгаа 10сая зээлтэй нь өндөр тэтгэвэртэй байгаа 300000 авч байгаа хүмүүс 10 сая зээл авах боломжгүй Тиймээс ялгаж салгаж үзээрэй ядарсан нэгийг нь бүү хаяарай
You
2020-01-06 13:55
Zeel teglene gehguigeer buh ahmaduuddaa 2sayA togrog ogoh heregtei. Ternees zeel avaagui ahmaduud ihenh ni baga tetgevertei, esvel uneheer iluu ondor nastai humuus bga sh dee
Зочин
2020-01-06 12:14
10 сая түүнээс дээш зээл авсан хүмүүс байна гэсэн. Тэдний тэтгэвэр өндөр байгаа .Тийм хүмүүсийн тэтгэврийг тэглэх шаардлагагүй.Тэдний зээлийг бид яагаад төлөх ёстой гэж .
Зочин
2020-01-06 11:30
Zochin
2020-01-06 11:28
Huuhduud ni avch hergelj bgaa neg heseg bhig vgvisgehgvi bas tetgeveriin zeel avaad batlan daaltand huuhdee oruulaad ortei nvd anisan buuraluud ch bii! Er ingej tegleed tetgeveriin zeel geech zviliig bvr zogsooh heregtei
keyboard_arrow_up