COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Баян Монгол“ чуулга, “Харанга” хамтлагт Төрийн соёрхол хүртээлээ

2019 оны 12 сарын 29

Arslan.mn

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга болон "Харанга" хамтлагт Төрийн соёрхол хүртээлээ.

ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ ЗАРЛИГТ:
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Төрийн шагналын /Соёрхол/ дүрмийг тус тус үндэслэн зарлиг болгох нь:

Монгол Улсад орчин үеийн хөгжмийн эстрад, жазз урсгалын үндэс суурийг тавьж, түгээн дэлгэрүүлж, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн сан хөмрөгт жинтэй хувь нэмэр оруулж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон үеэс үед дуурсах бүтээлүүд бүхий 1981 онд гаргасан Баянмонгол пянз, 2019 онд гаргасан Баянмонгол-50 жил пянз туурвиж, эгнээнээс нь төрсөн олон арван авьяас билэгт уран бүтээлчид нь эстрад жазз хөгжмийн 50 жилийн түүхэнд, онцгой гавьяа байгуулсан улсын филармонийн Баянмонгол чуулгын үе үеийн уран бүтээлчдийн бүтээл туурвил, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тус чуулгын төлөөлөл болох

  1. Хөгжмийн зохиолч, гитарчин Самбуугийн Баатарсүх,
  2. Хөгжмийн зохиолч, удирдаач Бадамдоржийн Ганбат,
  3. Саксфон хөгжимчин Лхагважавын Сүхбаатар,
  4. Дууны инженер Дондойн Гантөмөр,
  5. Тромбон хөгжимчин Адъшаагийн Хишигдорж,
  6. Удирдаач Бадамхандын Нямдорж,
  7. Дуучин Хайдавын Төмөрбаатар,
  8. Удирдаач Сугарын Саруул-Од нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Arslan.mn

2013 оноос хойш Төрийн соёрхол хүртсэн эрхмүүд:

  1. УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар
  2. “Хонх” хамтлагийн ахлагч С.Цогтсайхан агсаны “Хонхны дуу”
  3. Уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/
  4. Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог
  5. Түүхч Д.Өлзийбаатар, "ТАСАМ"-ын Ц.Санчир
  6. "Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээл Төрийн соёрхол хүртсэн билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612107
1 эможи

Харанга хамтлаг ГУТАМШИГ
2019-12-30 10:17
Төрийн соёрхол та нарт арай арай ахадсан гутамшиг боллоо
Зочин
2019-12-29 14:16
Яг үнэн. Гутчихлах
Зочин
2019-12-29 14:15
Эзнээ олоогүй шагнал Монгол Төрийн гутамшиг
2019-12-29 13:04
ЭДНИЙ ОРОНД 1-Р ЭМНЭЛГИЙН ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ ОЛОН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ БАЙГАА МЭС ЗАСЛЫН БАГЫН ХАМТ ОЛОНД ӨГӨӨЧ ЭЭ Харанга улс орны хөгжилд юу ч хийгээгүй. ЗА БОЛЬДОО. ГУТЧИХЛАА.
keyboard_arrow_up