COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2019 оны 9 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал Аюушийн Ганбатыг өнгөрөгч гуравдугаар сарын 22-ны өдөр томилсон билээ.

Ажлаа аваад зургаан сар болж буй ЗХЖШ-ын дарга А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өнгөрөгч баасан гарагт гаргажээ.

Хошууч генерал Аюушийн Ганбат 1969-1979 онд Улаанбаатар хотын хоёрдугаар 10 жилийн дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн сургуулийг Газрын артиллерийн командын, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.Ф.Фрунзын нэрэмжит Цэргийн академийг команд штаб, оператив-тактикийн, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг команд штаб, оператив-стратеги мэргэжлээр төгссөн.

 Хошууч генерал А.Ганбат чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул түүний Үүргийг түр орлон гүйцэтгэгчийг маргааш томилох бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
608635
2 эможи

Тревога
2019-09-29 16:49
Зайл 2
keyboard_arrow_up