COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч Татварын багц хуульд тавьсан хоригоо хэлэлцэхийг хойшлуулахыг хүсчээ

2019 оны 5 сарын 21

Arslan.mn

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэхийг түр хойшлууллаа. Учир нь Ерөнхийлөгчийн зүгээс “Хоригийг 27-ныг хүртэл хэлэлцэхээс хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг Төсвийн байнгын хорооны даргад уламжилсан байна.

Өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авахгүй боломжгүй гэж бүлгийн гишүүдийн олонх үзсэн юм.

Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар "Ерөнхийлөгчийн татварын багц хуульд тавьсан хоригт дурьдагдсан үндэслэлүүдийг хүлээж авах боломжгүй. Эдийн засгийн өсөлтийг хангасан, бизнес эрхлэгчид болон ард иргэдээ дэмжсэн, олон улсын жишигт нийцсэн, үндэстэн дамжсан корпорациуд татвараас зугтах боломжийг хаах зорилгоор татварын багц хуулийг баталсан. Тавьсан хоригийг боловсруулж бэлдсэн хүмүүс нь хуулийг ойлгоогүй, эсвэл уншаагүй туйлын хариуцлагагүй ажилласан байна. Тэр ч бүү хэл 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуульд ч хориг тавьжээ" гэдэг тайлбарыг өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603787
1 эможи

keyboard_arrow_up