COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томилох зарлигийг Ерөнхийлөгч гаргалаа

2019 оны 5 сарын 10

Arslan.mn

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.

Өмнө нь Шүүгчдийн зөвлөгөөнөөс Д.Ганзоригийн нэрийг дэвшүүлсэн боловч Ерөнхийлөгч татгалзсан хариу өгсөн юм. Улмаар Х.Батсүрэнг Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргаж, Ерөнхийлөгч Х.Баттулгад тавдугаар сарын 7-ны Мягмар гарагт хүргүүлснийг өнөөдөр ийнхүү томиллоо.

ЗАРЛИГТ:

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Улсын дээд шүүхийн санал болгосноор Хөхийсүрэнгийн Батсүрэнг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын дээд шүүхийн байранд очиж, дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа.

Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Сонинбаяр шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дээд шүүхийн тамгыг гардуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603313
0 эможи

keyboard_arrow_up