COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.Энхболд: Ерөнхийлөгч ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдэд шүүмжлэлтэй байр суурьтай байгаа

2019 оны 3 сарын 07

Arslan.mn

Өнөөдөр Ерөнхийлгчийн тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ "ЗХЖШ-ын даргаар нэр дэвшигчийг УИХ-д өргөн барьсан. Үүнийг үргэлжлүүлээд хэлэлцээд явахыг УИХ-ын шинэ даргаас хүсч байна. Мөн Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод гурван сар болж байна. Тиймээс Ерөнхий прокуророор томилох нэр дэвшигчийг оруулсан байгаа. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

ЖДҮХС-гийн асуудлыг хэлэлцэхийг АН-аас хүсэлт гаргалаа. Энэ талаар...?

ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд Ерөнхийлөгч шүүмжлэлтэй байр суурьтай байсан. Энэ байр суурь хэвээр байгаа.

Arslan.mn

Цэргийн ангиудад хариуцлага алдаж, цэргүүд амь насаа алдаж байна. Яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?

ЗХЖШ-ын даргад нэр дэвшигчийг УИХ-д өргөн барьсан байгаа.  ЗХЖШ-ын ажил хэвийн явж байгаа. Орлогч нар нь ажлаа хийж байгаа. Хамгийн сүүлд Зүүнбаянгийн цэргийн ангид цэргийн албан хаагч амиа алдсан. Саяхан дахиад нэг хугацаат цэргийн албан хаагч амиа алдлаа. ЗХЖШ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө өргөн барьсан.

“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоолоо. 1994 оны хуулиар арга хэмжээ авсан нь зөв үү?

Энэ хуулинд буруу байхгүй. 1997 оны Засгийн газар энэ хуулийг хэрэглээд, би очиж хэрэгжүүлж байсан. Учир нь “Эрдэнэт”-ийн 49 хувийн Орост хийсэн хувьчлал асуудалтай байсан. Тиймээс Онцгой дэглэм тогтоож, үйл ажиллагааг явуулж байлаа. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 51 хувь Стандарт банкинд өртэй байгаа энэ үед онцгой дэглэм тогтоох нь зөв. “Эрдэнэт” өөрөө 100 хувь удирдлагын асуудалтай байгаа учир зөв арга хэмжээ гэж Ерөнхийлөгч үзэж байгаа.

Эдийн засгийн аюулгүй байдлын асуудлаар ҮАБЗ хуралдсан гэсэн. Ямар зөвлөмж гаргасан бэ?

ҮАБЗ хуралдаж, эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуульд заасан баялгийн баялаг ард түмний өмч, төр улсын төсвөө хамгаална” гэдэг заалтын дагуу бүгдийг нь төр буцаан авах зөвлөмж гаргасан гэж хэлж болно. Зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм зогсоохыг бичээгүй.

Энэ хүрээнд ямар ажил хийгдсэн бэ?

Та бүхэн харж байгаа. Улс орны эдийн засагт аюул учраад байгаа учир арга хэмжээ авч байгаа. Сайншандын төмөр замыг энэ онд барьж дуусах зөвлөмж гаргасан байгаа.

Arslan.mn

Албан тушаалаас нь чөлөөлснөөр хонгилыг нурааж чадах уу?

Шүүх, прокурор хувийн компанийн мэдэлд орчихсон. Тэгэхээр ээлжит бус чуулганаар томилгоо явагдана. 

"Эрдэнэт"-ийн 51 хувь "Стандарт" банкинд алдагдлаа гэж байгаа?

"Эрдэнэт"-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалаагүй байна гэж Ц.Нямдорж сайд хэлсэн. Тиймээс "Жаст"-ын Батхүү, "Эрдэнэт" үйлдвэрийн хооронд асуудал байна. 

Таныг УИХ-ын дарга байх үед "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдсан. Таны оролцоо байгаа гэж харж байгаа?

"Эрдэнэт"-ийн ямар нэг асуудалд миний оролцоо байхгүй. Цаг хугацаа байхгүй гэдэг шалтгаанаар сонгуулйн өмнөх өдөр "Эрдэнэт"-ийн 49 хувийг шийдсэн. Би УИХ-ын дарга байсан. Гэтэл надад мэдэгдээгүй.

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600938
1 эможи

Але
2019-03-08 23:08
Ерөнхийлөгч Өөрөө Төмөр замын гэх луйвраа яах гэж байна. Өөртөө хэр үнэлэлт өгдөг юм бол. Бид бол танд бас л сэтгэл дундуур байгаа.
ЗОЧИН
2019-03-08 21:53
ЖДҮ САНГААС ЗЭЭЛ АВСАН УИХ ГИШҮҮДИЙГ ШҮҮМЖЛЭЛТЭЙ БАЙГААД БАЙГАА ГЭЭД ДАРААД ӨНГӨРӨХӨД НЬ ҮҮ.ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАГААД ЭНЭ АСУУДАЛ ДЭЭР ОЛИГТОЙХОН ДУУГАРДАГГҮЙ БАЙНА.ШУДАРГА ЮМ ЯРИАД БАЙГАА ОЮУН-ЭРДЭНЭ БАТЗАНДАН БОЛД НАР ЖДҮГИЙН АСУУДАЛ ЯРИХААР УИХ ТАНХИМАА ОРХИОД ГАРДАГ ГАРААД ШАЛ ӨӨР ЮМ ЯРИЖ ЖДҮГИЙН АСУУДАЛЫГ МАРТАГНУУЛЖ ОРХИХ ГЭЭД БАЙГАА НЬ ӨӨРСДӨӨ ЖДҮ ХЭРЭГТ ХОЛБООТОЙ БАЙХ
keyboard_arrow_up