COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 31, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Элбэгдоржийг хуулийнхан дуудлаа, зангиагаа засаад очихыг нь харъя

админ
2019 оны 1 сарын 21

Arslan.mn

Энэ сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УЕПГ-ын удирдах ажилтны зөвлөгөөний хуралд очиж, өөрийн байр сууриа илэрхийлж, хуулийнхныг ажлаа хийхгүй байна, авлигачдыг шалгахгүй байна хэмээн ширүүн шүүмжилсэн юм.

Учир нь олны анхаарлын төвд байгаа авлига, албан тушаалтнуудын хэргийг шалгахгүй байна гэж "бангадсан" юм. 
 
Мөн Улсын ерөнхий прокурорт иргэний хувиар хандаж, “Монгол Улсад ашиггүй байдлаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлах гэж байсан үйлдлийг шалгуулах”-ыг хүсч, 178 хуудас нотлох баримт бүхий нотлох материалуудыг гаргаж өгсөн билээ.
 
Ерөнхийлөгч “Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар би хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныхан 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. Энэ хуйвалдааныг төрийн өндөр албан тушаалтан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу” гэсэн юм.
 
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын прокурорын байгууллагад өгсөн 178 хуудас нотлох баримт бүхий гомдлыг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлснийг Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн байгаа.  Уг хэргийг харьяаллын дагуу АТГ шалгахаар хэрэг бүртгэл нээсэн байна.
 
Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай байдаг гэгчээр энэ удаад экс Ерөнхийлөгч хуулийн байгууллагад шалгуулах цаг нь болсон.  

Тэрбээр Ерөнхийлөгч байхдаа нэгэн хуралдааны индэр дээрээс “Хуулийнхан дуудсан бол зангиагаа засаад очих ёстой” гэж өөртөө итгэлтэйгээр хэлж, зангиагаа засч байсан бичлэг нь одоо ч байна.

Тиймээс түүнийг энэ удаад хуулийнхан дуудаж, хэрэг бүртгэл нээн шалгаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, хуулийнхны хараанд орлоо гэсэн үг юм.

Гэхдээ экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийнхны мөрдөн байцаалтад саад учруулахгүй дуудсан цагт нь очиж байцаалт мэдүүлэг өгч, өөрийнхөө гэм буруугүй эсэхийг хууль хяналтын байгууллага, шүүхийнхнээр шалгуулж, тогтоолговол олон нийт хардахгүй бас хараахгүй байх. Хэр шударга гэдгийг нь ч мөн харъя гэсэн хүлээлт ч үүслээ.

Гэвч хуулийнхан шалгах эсэх нь бас эргэлзээтэй байна. Яагаад гэвэл ардаа хамгаалалтай түүнийг АТГ-ынхан шалгаж чадах уу гэсэн мэдээлэл ч гарч эхлэв. Яагаад гэвэл АТГ, УЕП гээд МАНАН-гийн бүлэглэлийн хамгийн түрүүнд яваа “хамгаалагчид”.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн хувьд зангараг заасан уу, эсвэл хэн нэгнийг илт өмгөөлж, хамгаалсан уу, тухайн хуралдааны үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “Хэн нэгний захиалгаар хүнийг хэлмэгдүүлж шалгахгүй ээ” гэж хэлсэн нь намайг байгаа цагт ямар ч хэрэг илрэхгүй гэсэн үйлдлийг харуулчих шиг болсон. МАНАН болоод шударга бусын хонгилын хамгаалагч гэдгээ ч баталсан үг, үйлдлийг гаргасан юм.

Тиймээс ерөнхий прокурор болон АТГ-ын дарга нарыг хамгийн түрүүнд шинэчлэх хэрэгтэй болжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599484
3 эможи

урнаа
2019-02-01 17:33
зохих байгууллагаар шалгуулах нь тэгээд хэлмэгдүүлэлт болдог юм уу?
Tsend
2019-01-23 18:02
Шудрага байцгаая!!!!!
Ttt
2019-01-22 15:20
Odoo bga shvvx ATG porkuror shalgaj chadaxgvi shdee ezen ni elbegdorj bzde
Зочин
2019-01-22 11:40
Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очоорой.
зочин
2019-01-22 08:39
Тухайн үед Элбэгдорж Жастин Каплагийн Монгол улсад төлөх ёстой байсан 35 тэрбум ам долларын торгуулийг зүгээр л тавиад туучихсан нөхөр шүү дээ
зочин
2019-01-22 08:34
Ноён Ц Элбэгдоржийг Монголын Шүүх Прокурорынхон хорих нь битгий хэл байцаалт авч чадах нь юу л бол доо учир нь ихэнх нь Ноён Элбэгдоржийн үед томилогдсон хүмүүс байгаа шүү дээ
Зочин
2019-01-21 17:37
HUULI DUUDVAL ZANGIAGAA ZASAAD YAVAAD OCHOOROI TA OCHIHGUI BOL HUULI OOR DEER CHIN IRDEG YUM SHUU
Зочин
2019-01-21 16:43
эби өөрөө хэлсэн гэнэ хууль чамайг нэхэж очно гэсэн одоо өөрийг нь нэхэж очлоо доо хөөрхий
zochin
2019-01-21 16:21
guravdagch ornuudaas irgenshil guigaad yavj baina gee biz dee baliar amitan
keyboard_arrow_up