COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчийн дүүгийн“МИЛЛ ХАУС” үнэ тогтворжуулахаас 4 тэрбумыг “шомбодсон”

2018 оны 11 сарын 15

Ямар ч чилмэрээгүй, бас их хэмжээтэй зээл, хөтөлбөрөөс хэзээ ч хойш сууж, хоцордоггүй айхтар компани бол Милл хаус групп юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын төрсөн дүү Халтмаагийн Баттуулын компани гэдгийг монголчууд андахгүй хэдий ч Наранцэцэгийн Алтанцэцэг гэгчийг үүсгэн байгуулагчаар нь бүртгүүлж, Жаргалын Чинзориг гэгчийг гүйцэтгэх захирлаар ажиллуулдагийг тэр бүр хүмүүс мэдэхгүй нь үнэн юм.

Уг компани Н.Алтанхуягийн Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зарласан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-өөс 4.000.000.000 дөрвөн тэрбум төгрөгийн зээлийг “Гурилын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-т хамрагдан авсан байдаг.

“Милл Хаус” гэдэг нь “Тээрмийн байшин” гэсэн утга агуулдаг гэнэ. Анх 2007 онд НИТХ-ын төлөөлөгч Х.Баттуулын санаачлагаар үүсгэн байгуулагдсан хэмээн компанийн сайт дээрх танилцуулгадаа бичсэн байв. 2008 онд тоног төхөөрөмжийн угсралтаа хийж дуусгаад, 2009 онд нийтдээ 18 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгосон. “Милл Хаус” ХХК нь 2015 онд “Нүүдэл Жи” ХХК буюу гоймонгийн үйлдвэр, 2016 онд “Нүүдэл Тэжээл” ХХК малын тэжээлийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Эдгээр үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр 100 хувь санхүүжүүлж босгосон хэмээн компанийн танилцуулгад бичиж, харин сэтгүүлч миний харсанаар миллардаар ярих хүү багатай хөрөнгө оруулалт бүхниг шүүрч авдаг Х.Баттуул гэгчийн “өөрийнх нь хөрөнгө” нь нийт монголчуудын татвараар босгодог нэлээд монголчуудын тэрбумаар танилын сүлжээгээр “цацдаг” зээл нэртэй санхүүжүүлэлт байдаг нь харамсалтай…

Эх сурвалж: Murch.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597157
1 эможи

zochin
2018-11-15 17:01
oppshooroo martsan uu erenhkiilegchee..
keyboard_arrow_up