COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүдийн асуултад хариулт өгөх боломжгүй гэв

2018 оны 2 сарын 09

Ерөнхийлөгч гишүүдийн асуултад хариулт өгөх боломжгүй гэв

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд долоон аймаг, нийслэлийн дүүргийн иргэдтэй уулзлаа. Иргэдээс хамгийн их давтамжтайгаар шүүмжилж байгаа асуудал нь тэтгэврийн нас ба тэтгэврийн хэмжээ, тэтгэмж, халамж, тусламжийн оновчтой байдал, эзэндээ хүрч чадахгүй байгаа зэрэгт байна. 248 иргэн энэ талаар хурц шүүмжлэл хэлсэн байна. Ажилгүйдэл ядуурлыг цогцоор нь шийдэх талаар 97, утаа, агаарын бохирдлын асуудлаар 103, татварын нэмэгдлийн асуудлаар 92, орон сууцны асуудлаар 99, өр зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар 54 иргэн шүүмжлэлт байр суурь илэрхийлсэн нь давтамж өндөртэй, анхаарвал зохих асуудлууд болж байна. Иргэд төрийн удирдлагад шударга ёсыг сахиулах, хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх, хамгаалахад үлэмж санаа тавьж байгааг оффшор данстай төрийн албан хаагчдыг хэрхэх талаар 114, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны талаар 102, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй бол “Улсын Их Хурлыг үүргээ гүйцэтгэж чадахгүй” гэж үзэн тараах тухайд 89 иргэн байр сууриа илэрхийллээ. Иргэд УИХ-ын гишүүд хууль хэлэлцэх батлах ажилд бүрэн дүүрэн оролцохгүй, ирц маш муу байгааг шүүмжлэн хэлж байна. Маш олон иргэд “Хэрвээ ард түмнээс итгэл аваад сонгогдсон юм бол хуралдаа бүгдээрээ сууж байгаад хуулийнхаа зөв бурууг сайтар шүүн хэлэлцдэг баймаар байна” хэмээн шаардаж байна аа.

Байдал хүнд, маш хүнд байна. Иргэд туйлдаж байна. Шийдэл гарахгүй, төр ажиллахгүй байна гэх бухимдал асар их байна. Ард иргэдийн саналыг сонсох явцад ажлаа хийж чадахгүй, шаардлагатай шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа бол УИХ-ыг тараах тухайд ч асуудлыг хөндөж дэвшүүлнэ гэдгээ олонтаа илэрхийлж байгаа. Үүнийг мушгин гуйвуулж эв нэгдлийг бусниулж байна, төрийн эсрэг турхирч байна гэх ундууцал илэрхийлж байгаа нь буруу. Ажлаа хийхгүй байгаа бүтцийг дуугүй хараад суух нь эв нэгдэл биш. Шахаж шаардах л ёстой. Ард олноо бухимдуулаад ажлаа хийхгүй суух нь харин үндэсний эв нэгдлийг хэврэгшүүлж байгааг ойлгож, хичээл чармайлттай ажиллахыг Та бүхнээс хүсэж байна” гэлээ.

Харин Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр асуулт асуусан юм. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс “Асуултад хариулах боломжгүй. Орон нутагт ажиллахаар хөдлөх гэж байна” гэснээр чуулганы танхимыг орхилоо. Уг нь чуулганы Дэгийн тухай хуулийн гишүүдийн асуултад хариулт өгөх ёстой юм байна.

Одоо чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Үүний дараа намрын чуулганыг хаалтыг хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
53665
2 эможи
keyboard_arrow_up